Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголын футзалын шигшээ баг 6:0-ээр БНСУ-ын шигшээ багт хожигдлоо


Азийн хөлбөмбөгийн холбооны футзалын Цомын тэмцээний урьдчилсан шатны Зүүн бүсийн тоглолтууд энэ сарын 17-ний өдөр Малайзын "Панасоник" спорт комплекст эхэлсэн билээ. Монголын футзалын шигшээ баг өчигдөр хоёр дахь тоглолтоо БНСУ-ын шигшээ багтай хийж, үндсэн цагт 6:0 гэсэн үр дүнгээр хожигдов. Урьдчилсан шатны хүрээнд Зүүн Азийн бүсийн таван баг хоорондоо өрсөлдөж хэсгийнхээ эхний гурван байрт шалгарсан багууд есдүгээр сард Кувейт улсад явагдах шигшээ шатанд өрсөлдөх эрхээ авах юм. Монголын футзалын шигшээ баг эхний тоглолтоо Хонконгтой хийж 1-1 харьцаатай тэнцээд буй. Улмаар одоогийн байдлаар хэсгийнхээ III байрт бичигдэж байна. 

Тэд дараагийн тоглолтоо өнөөдөр 17:00 цагаас Японтой, маргааш 17:00 цагаас Тайванийн багтай хийх юм. С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн удирдлагад "Унаганууд" клубийн П.Алтантулга, М.Чанцал, Б.Нармандах, Э.Бат-Оргил, Э.Ууганбаяр, Я.Алтансүх, Э.Ганзориг, Э.Пүрэвдорж, Б.Энхбилэг нар "Арвис" клубээс О.Есүхэй, А.Тэмүүлэн нар "Монголын тэмүүлэл" клубийн Б.Эрдэнэ-Ундрах, "Хараацай" клубээс Б.Амгаланбат, "Солонго 5" клубийн Т.Анхбаяр нар Үндэсний шигшээ багт тоглож байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Ричарлисон: Амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай нээлт маань сэтгэл зүйч дээр очсон явдал
2
13 цагийн өмнө
37 настай Оливье Жиру ирэх улирлаас "Лос Анжелес" клубт тоглоно
3
Уржигдар
Уран барилдаан, ур хийцээрээ гайхуулан, үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж буй ЕСӨН бөх
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.