Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Реппер Mrs M "Warner Music"-тэй гэрээ байгуулсан анхны МОНГОЛ уран бүтээлч боллоо


Дэлхийн хамгийн том хөгжмийн компаний нэг гэгддэг "Warner Music Group" Ази тивийн шилдэг хип-хоп болон реп уран бүтээлчдийг дэмжихээр "Warner Music Asia" салбарынхаа "Asiatic Record’ лабелээ 2021 онд нээсэн билээ. Тэгвэл тус лабел Монгол реппер Mrs M-тэй хамтран ажиллах гэрээ байгуулан, онцлох уран бүтээлчээр нэрлэжээ. 

"Asiatic Record’ лабелийн онцлох уран бүтээлчид

"Warner Music Asia":

"Гуравхан сая хүн амтай Монголын реп соёл сүүлийн хориод жилийн хугацаанд үсрэнгүй идэвжсэн. Mrs M нь тус улсын шинэ үеийн артист бөгөөд Монголын уламжлалт дуу хөгжмийг орчин үеийн хип хоп хэмнэлтэй хослуулсан, олон хэл, олон үндэстний соёлын төлөөлөгч юм. Тэрээр 2017 онд дэлхий даяар цацсан "Bang" уран бүтээлээрээ олныг шуугиулан, "Cash Cash", "Goy te" зэрэг дуу нь улсынхаа хөгжмийн жагсаалтыг тэргүүлсэн. Mrs M нь "Asiatic Record’-ын онцлох уран бүтээлч бөгөөд түүний "Аsiatic.wav" төслийн хүрээнд  АНУ-ын хип-хоп продюсер Харри Фройд зэрэг олон улсын уран бүтээлч нартай хамтран бүтээсэн "Daughter Of Khan" нь саяхан цацагдаад буй. Харри Фройд нь Benny The Butcher, French Montana, Wiz Khalifa зэрэг олон улсын уран бүтээлч нартай хамтран ажилладаг билээ" гэжээ.

Харин Mrs M энэ тухай "Warner Music миний дуунуудыг цацсанд баяртай байна. Монгол улс жижиг улс боловч бидний хөгжим илүү том хүрээний сонсогчдод хүрч чадна гэдэгт би итгэдэг. Чингис хаан 800 жилийн өмнө амьдарч байсан ч бидний монголчууд одоо ч үндэстний бэлгэ тэмдэг хэмээн, хүн бүр түүний үр сад гэдгээрээ бахархдаг" хэмээжээ.  


Эх сурвалж: Musicweek 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
20 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
1
0
0
0
3

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BOOOMER BISH 2022.05.23 202.131.225.20

Shombogo2

0 Хариулах