Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ 7 хоногт болох онцлох эвентүүд: Яруу найраг, хөгжим, марафон


Бид долоо хоног бүр болох сонирхолтой эвентүүдийн мэдээллийг танд сорчлон хүргэж байна. Дулаахан гэж жигтэйхэн, үүлтэй чиг нартай чиг энэ долоо хоногийг дуу хөгжим, шүлэг найраг, гоё кино, арга хэмжээгээр дүүрэн өнгөрөөхийг хүсвэл дараах эвентүүдээс сонирхоорой. 

Гадаа дулаахан байгаа ч коронавирусийн тохиолдол бүртгэгдсээр байгаа тул маскаа зүүн, шингэн зүйлээ сайн ууж дархлаагаа дэмжихээ мартуузай. 

Энэ долоо хоногийн цаг агаар: 

ЯРУУ НАЙРАГ

Poetry at the Fat Cat: Модернист яруу найргийн үдэш

Хэзээ: Даваа гарагт буюу 5.23-нд, 18:30-ааё

Хаана: Fat Cat Jazz Club Ulaanbaatar

Тасалбар: 10к 

Урин зуныг угтсан "Модернист" яруу найргийн үдэш өнөө орой зохиогдох гэж байна. Нэгэн үдшийг шинэ залуу шүлэгч, олны сэтгэлийг хөдөлгөсөн зочин яруу найрагчид болон жазз хөгжимтэй цуг өнгөрүүлэхийг хүсвэл цагтаа хүрэлцэн ирээрэй.

КИНО

Dreamers' Day #374: Алсын алсад (2019)

Хэзээ: Бямба гарагт буюу 5.28-нд 14 цагаас

Хаана: Тэнгис кино театр

Тасалбар: Үнэ төлбөргүй

"Алсын алсад" хэмээх энэхүү кинонд өсвөр насны хөвгүүдийн нөхөрлөлийг өгүүлнэ. 11 настай Бен тосгоноос хотод нүүж ирнэ. Харин 12 настай Тарик Сирийн дайнаас дүрвэж, Германд иржээ...


СПОРТ

Улаанбаатар Марафон 2022 / Ulaanbaatar Marathon 2022

Хэзээ: Бямба гарагт буюу 5.28-нд 

Авто машингүй өдөр зохиогдох "Улаанбаатар Марафон 2022" олон улсын гүйлтийн тэмцээн болоход цөөн хоног үлджээ. 

Тасалбар: Энд  даран бүртгүүлээрэй.


ХӨГЖИМ

Chill session with Bodikhuu

Хаана: Fat Cat Jazz Club Ulaanbaatar

Хэзээ: Лхагва гарагт буюу 5.25-нд 19 цагаас

Тасалбар: 20к

Жазз, хип хоп урсгалын хэмнэлийг агуулсан продюсер, бийтмэйкэр Бодьхүүгийн сетүүд тоглогдоно.


УРЛАГ


Ярьдаг Футболк 2022 өдөрлөг

Хэзээ: Ням гарагт буюу 5.29-нд 12-18 цагаас

Хаана: Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн

Олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, тэдний хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор жил бүр зохиодог футболк бүтээх уралдаан, футболктой парадыг ням гарагт болох нь ээ. 


СЭТГЭЛЭЭС ЖИГҮҮРЛЭХ ЦАГЦАЙ (хүүхдийн уран зургийн үзэсгэлэн)

Хэзээ: 5.28-6.2 хүртэл

Хаана: Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

Тасалбар: Үнэ төлбөргүй

“Цагцай” уран зургийн дугуйлангийн зураач хүүхдүүдийн чөлөөт сэтгэлгээ, хийсвэр төсөөлөл, уран сэтгэмжээс ургасан "Сэтгэлээс жигүүрлэх цагцай" үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна.



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.