Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

TIME сэтгүүл 2022 оны нөлөө бүхий 100 хүний жагсаалтыг танилцууллаа


Дэлхий нийтэд өөрчлөлт бий болгож, эерэг үр нөлөө үзүүлж буй салбар салбарын 100 хүнийг TIME сэтгүүл 1999 оноос хойш жил бүр академик судлаач, улс төрч, сэтгүүлчдийн оролцоотойгоор тодруулдаг билээ. Тэгвэл энэ оны нөлөө бүхий 100 хүний жагсаалт гарч, онцлох 5 коверт жүжигчин Зендая, "Apple" компаний CEO Тим Күүк, артист Мэри Ж.Блайж, Барбадосын Ерөнхий сайд Миа Моттли, жүжигчин Симу Лю нар багтжээ.

Энэ удаагийн жагсаалтад цөөнгүй энтертайнмент салбарын алдартнууд болон тамирчид багтжээ. Жагсаалтад 49 эмэгтэй багтсан нь өмнөх жилүүдээс хамгийн өндөр тоо юм. 2004 оны нөлөө бүхий 100 хүний 24 нь л эмэгтэй байв. Хамгийн залуу нөлөө бүхий хүнээр 18 настай чөлөөт цаначин Эйлин Гуй тодорсон бол жагсаалтын хамгийн өндөр настай нь 91 настай АНУ-ын зураач Фэйт Рингголд юм. 

Жагсаалтад "Squid Game" цувралын найруулагч Хван Дон Хюк, Марвелийн Шан-Чи баатрын дүрийг бүтээсэн жүжигчин Симу Лю, Хятад гаралтай Америкийн уран гулгалтын тамирчин Нэтан Чен, Малайзын жүжигчин Мишель  Йео, Хятадын Ерөнхий сайдын орлогч Сун Чунлан, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сүк Ёл зэрэг ази нөлөөлөгчид багтсаныг онцлууштай.

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин уг жагсаалтад 13 дахь удаагаа багтсанаар хамгийн удаан хугацааны нөлөө бүхий хүн болж байна. Харин Опра Уинфри 10 удаа, Владимир Путин 7 удаа, Жо Байдэн Тим Күүк нар тус бүр 5 удаа жагсаалтад багтжээ.

Жагсаалтад багтсан нөлөөлөгчийн тухай өөр нэгэн алдартан нийтлэл бичдэг нь онцлогтой. Энэ удаа Опра Уинфригийн тухай Мишель Обама, Володимир Зеленскийн тухай Жо Байден, Ченнинг Татумын тухай Мэттью Макконахи, Зендаягийн тухай Денис Вильнев, Аделийн тухай Жеймс Корден, Эндрю Гарфилдын тухай Мартин Скорсезе, Симу Лиугийн тухай Сандра О зэрэг онцлох нөлөө бүхий хүмүүс нэгнийхээ тухай бичжээ. Бүрэн жагсаалтыг эндээс  хараарай. 

Эх сурвалж: TIME



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
11 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
12 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.