Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Экстравертүүд илүү их орлого олдог ч интровертүүд илүү чинээлэг амьдардаг


Хүний зан төлөв хөрөнгө чинээлэг амьдрах эсэхт нь хэрхэн нөлөөлдөг бол? Олон нийттэй харилцах дуртай экстравертүүдийн хувьд ганцаараа байхыг илүүд үзэн, нийгмийн харилцаанаас дөлдөг интровертүүдээс илүү өндөр цалин орлоготой ажиллах магадлал нь их байдаг талаар сонирхолтой судалгаа гарчээ. 

Дани улсын судлаач Мириам Генсовски "Зан төлөв, оюуны чадамж ба хөрөнгө мөнгө" сэдвээр гаргасан номондоо экстраверт зан төлөвтэй хүмүүс амьдралынхаа турш интровертүүдээс 500 мянган ам.долларыг илүү олох боломжтойг дурджээ. Экстравертүүд олны танил болж, манлайлах чадварт амархан суралцдаг нь тэдний орлогын хэмжээнд голлон нөлөөлдөг аж. Дани улсын 121 мянга гаруй иргэдэд явуулсан судалгаагаар өндөр ой тогтоолттой экстравертүүд өндөр цалинтай ажилд орон, амжилттай ажилладаг нь тогтоогдсон боловч сэтгэл хөдлөлөөрөө өндөр зарлага гаргах нь их тул хадгаламжтай болон, хуримтлал үүсгэх нь цөөн байдаг гэнэ. 

Харин интровертүүд шаргуу ажиллаж, тогтмол хадгалахдаа чадамгай, орлого зарлагаа тэнцүүлэх ур чадвартай, зарлагаа танах, тэвчээртэй байх давуу талуудтай тул илүү хөрөнгө чинээлэг амьдрах магадлалтайг судалгаанд онцолжээ. Аль аль зан төлөвийнхөө давуу болон сул талыг ойлгон, тохирох хэмжээнд сахилга баттай байснаар санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжтой билээ.

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.