Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Эмэгтэй эх сурвалжийн дата сан” хакатон эхэллээ


“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл, “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ” хамтран нийгмийн олон талт бүлгийн төлөөллийн дуу хоолойг олон нийтэд таниулах зорилгоор “Эмэгтэй эх сурвалжийн дата сан” бий болгох аяныг өрнүүлж буй билээ. Уг аяны хүрээнд сэтгүүлчдийн дунд эмэгтэй эх сурвалжийн дата санг бүрдүүлэх хакатоныг өнөөдөр эхлүүлэв. 

Хакатонд улс төр, эдийн засаг, технологи, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэй эх сурвалж, жендэрийн асуудлаар ярих эрэгтэй эх сурвалжийн мэдээлэл бүрдүүлэх зорилгоор нийт зургаан баг оролцож буй юм. Мөн "News.mn", "Peak.mn", "Press Center MN"  сайтууд болон "Шинэ өсөлт" сэтгүүлийн баг редакцаараа оролцож байна.

Б.Анхзаяа: Эмэгтэй эх сурвалжийн дуу хоолой 

тухайн салбарын хөгжилд ч чухал

"Эмэгтэй эх сурвалжийн дата сан” хакатоны нээлтийн үйл ажиллагааны үеэр “Press Center MN”-ий платформын эрхлэгч Б.Анхзаяатай ярилцлаа. Тэрбээр тус платформын редактор Д.Гэрэлцэцэг, нийтлэлч Т.Намуунболор нартай хамт баг болж уг хакатонд оролцож буй юм.

-Шинжлэх ухаан, технологийн салбарт эмэгтэй эх сурвалж хэр олон байгаа бол, танай багийнхан хакатоны өмнө ямархуу төсөөлөлтэй байна?

-Ер нь шинжлэх ухаан, технологийн салбар эх сурвалжийн хувьд хязгаарлагдмал. Энэ салбар дахь эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх нь Засгийн газрын зорилт байдаг. Үлгэр дуурайлал үзүүлэх дуу хоолой бий ч тийм олон биш. Мэргэжил сонголтын хувьд нийгмийн хэвшмэл ойлголтоос үүдэлтэйгээр хүйсийн ялгаа үүсчихээд байгаа шүү дээ. 

-Танай платформын хувьд энэ салбарын эх сурвалжтай хамтарч ажиллах, тэдгээрийг агуулгадаа багтаах нь хэр олон байдаг вэ?

-Манайх мэдээллийн сайт гэхээсээ илүүтэйгээр чөлөөт нийтлэлчдийн бүтээлийг дамжуулдаг платформ. Гэхдээ энэ салбарын эх сурвалжуудын дуу хоолойг өөрсдийн платформоор дамжуулан түгээхдээ дуртай байдаг. Цаашид илүү олон эх сурвалжийг шинээр нээж, үлгэр дуурайлал үзүүлэх дуу хоолойнуудыг ил гаргамаар байна. 

Нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн байгууллагуудын эмэгтэй эх сурвалжийн тоо нэмэгдэнэ. Хоёрдугаарт, олон нийт тухайн салбарын мэдээллийг өргөнөөр харах боломж бүрдэх юм. Мөн жендэрийн хэвшмэл ойлголтыг зөөлрүүлэхэд нэлээд чухал нөлөөг үзүүлэх болов уу.

-Эх сурвалж хайх ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна даа?

-Манай баг өнгөрсөн жил Жендэрийн үндэсний хорооноос хэрэгжүүлсэн  “Хүндлэлд хүйс хамааралгүй” үндэсний аяны хүрээнд ШИМТ салбарт амжилттай яваа 10 эмэгтэйг олон нийтэд танилцуулах ажилд оролцож байсан. Энэ удаад тэрхүү суурь баазаа олшруулах зорилготой байгаа.

-Танай баг хакатонд яагаад оролцох болов?

-Шинэ, найдвартай эх сурвалжийг нээх нь сэтгүүл зүйн үйл ажиллагаа талаасаа өндөр ач холбогдолтой. Мөн тэрхүү үнэ цэнтэй дуу хоолойг ил гаргаснаар тухайн салбарын хөгжилд ч чухал болов уу. Аливаа салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангахад мэргэжлээ сонгох гэж буй хүүхдүүдэд урам зориг өгөх эмэгтэй эх сурвалжийн дуу хоолой чухал байдаг.

-Хакатоноос ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн байгууллагуудын эмэгтэй эх сурвалжийн тоо нэмэгдэнэ. Хоёрдугаарт, олон нийт тухайн салбарын мэдээллийг өргөнөөр харах боломж бүрдэх юм. Мөн жендэрийн хэвшмэл ойлголтыг зөөлрүүлэхэд нэлээд чухал нөлөөг үзүүлэх болов уу. 

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийг Хэвлэл мэдээллийн зөвлөл болон Анлимитэд медиа группийн хамтарсан консорциумаас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд 2021 оны 11 дүгээр сард үүсгэн байгуулсан билээ.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2024.01.03
Э.Тунгалаг: Өгөгдлийн салбар бол хийх, хөгжүүлэх зүйл ихтэй сонирхолтой талбар
2
2023.11.04
С.Юмсүрэн: Уншигчдын магтаал, шүүмжлэл надад хүч, урам зориг өгдөг
3
2023.10.25
Редакцын буухиа: Үзэл санааны “Eguur”
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.