Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Энэ зуныг илүү адал явдалтай, дурсамжтай болгох 10 цуврал кино


Цуврал кино үзэхэд нэгэн өөр ертөнцөд очих шиг адал явдлыг мэдэрч, цувралын дүрүүдтэй сайн найзууд болон өдөр бүрийг дуртай цувралаа үзэхээр догдлон яаран өнгөрүүлдэг шүү дээ. 

Яг л ийм гайхалтай мэдрэмж төрүүлж, таныг догдлуулж, түгшээж, инээлгэж, айлгаж, дурлуулан зуны өдрүүдийг илүү сонирхолтой болгох цувралуудыг хүргэж байна. 

#1 Melancholia (2021)

Төрөл: Драма, романтик 

Сургууль даяар тархсан цуу ярианд өртөн сургуулийн амьдрал нь муухайгаар төгсөж байсан тэд 4 жилийн дараа эргэн уулзана. Математикийн хорхойтой, өдгөө насанд хүрсэн тэд юмсыг математик тооцооллоор бодож сэтгэх нь тун сонирхолтой. Солонгос цуврал үзэгчдээс өндөр үнэлгээ авсан шинэхэн бүтээл анги бүрээрээ таныг үнэхээр дурлуулах болно. 


#2 The Outsider (2020)

Төрөл: Гэмт хэрэг

Хотын захад амьдардаг эцэг эх хоёр аймшигт аллагын хэрэгт буруутгагдсанаар сэтгэл түгшээм үйл явдлууд эхэлнэ. Мөрдөгч Ральф Андерсон хэргийн учгийг тайлахаар хичээвч юмс улам ээдрээтэй болсоор. Нэрт зохиолч Стивен Кингийн романаас сэдэвлэн бүтээсэн тул үнэхээр л аймшигтай байх нь гарцаагүй ээ. 

Цуврал киног зурагтаар биш хаа яваа газраа утсаараа үзмээр байдаг даа? 

Тэгвэл LookTv-ийн Premium багцад эдгээр бүх цуврал байгаа шүү. Багцыг идэвхжүүлсэн хэрэглэгчид дундаас 3 хос буюу 6 хэрэглэгчийг Вьетнам руу аялуулна гээд бод доо     

#3 The Millionaire Detective (2020)

Төрөл: Комеди, гэмт хэрэг, нууцлаг

Хоёр өөр үзэл баримтлалтай мөрдөгч залуус хотод тохиох нууцлаг гэмт хэргүүдийн араас хөөцөлдөж, тун ухаалгаар шийдвэрлэнэ. Хөгжилтэй, сонирхолтой, дүр бүр нь хайр татам. 

#4 Fresh Off the Boat (2015-2020)

Төрөл: Комеди

1990-ээд онд АНУ-д цагаачлан очсон ази гэр бүлийн адал явдлыг тун хөгжилтэйгөөр өгүүлэх цуврал. Өөр соёл заншил, орчныг гэр бүлийн өөр өөр гишүүд хэрхэн хүлээн авах бол? 

#5 How I Met Your Mother (2005)

Төрөл: Романтик комеди, комеди драма

Бүх цаг үеийн хамгийн шилдэг, хамгийн олон үзэгчийг байлдан дагуулсан телевизийн цуврал кино. Ээжтэй нь хэрхэн танилцсан түүхээ өгүүлэх аавын амьдралаас урган түүний залуу нас, хайр дурлал, нөхөрлөл, амьдралын сонирхолтой үйл явдлуудыг харуулах нь үнэхээр хөгжилтэй. "Найзууд" цуврал танд таалагддаг бол заавал үзээрэй. 

#6 Happiness (2021)

Төрөл: Триллер

Үл мэдэгдэх шинэ төрлийн халдварт өвчин хотод тархсанаар хүн бүрийн амьдрал өөрчлөгдөнө. Аз жаргал хаа нэгтээ биднийг хүлээх ч одоо цаг үе үүрд үргэлжилсээр, аз жаргалыг олж чадахгүй бол яах вэ? 

#7 Эцэг эхийн зөвлөл (2020)

Төрөл: Комеди 

Хүүгээ ганцаар өсгөхөөр шийдсэн Сергей гэх эр сайн аав болохоор хичээнэ. Хүүгийнхээ төлөө санаа тавьж, эцэг эхийн зөвлөлд нь орохын тулд хөгжилтэй гоонь аав юу юуг туулах бол? 

#8 The Office (2005-2013)

Төрөл: Комеди 

Нэгэн хэвийн оффист цувралын ихэнх үйл явдал өрнөх ч үнэхээр хөгжилтэй гэдгийг танд онцлон хэлмээр байна. Өдөр тутмын ажил хэрэг, ажлын хамт олны гайхмаар сонирхолтой үйл явдлууд нэг л мэдэхэд таныг цуврал дотор оруулах болно. IMDb дээр 9.0 оноотой гээд бод доо. 

#9 Яаралтай тусламжийн тасгийнхан (2022)

Төрөл: Комеди, драма

Эмч, эрүүл мэндийн салбар танд хэтэрхий харь хөндий санагддаг уу? Тэгвэл тэднийг илүү ойроос танин мэдэж, өдөр тутмын амьдралыг нь дэргэдээс нь мэт мэдрүүлэх энэ оны шинэхэн цуврал кино танд онц сонирхолтой байх болно. 

#10 Dr. Stone (2019)

Төрөл: Шинжлэх ухааны уран зөгнөлт

Санаанд оромгүй байдлаар 3700 жил чулуужсан хүн төрөлхтнийг эргэн аврахаар тэмцэх өсвөрийн эрдэмтэн Сенку Ишигамигийн ухаан сорьсон хөгжөөнт адал явдлыг сонирхолтойгоор хүүрнэнэ. Залуу эрдэмтэн маань зургаан сарын дараа азотын хүчил гарган авах чадалтай болсноор бүр ч сонирхолтой аялал эхэлнэ. Адал явдалтай, шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээл учир мэдлэг өгөхөөс гадна тун хөгжилтэй анимэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.