Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

2О22 оны “Porsche Macan” загвар Монголд нээлтээ хийлээ


"Porsche Macan" загварыг анх 2014 онд дэлхий нийтэд танилцуулсан бөгөөд харин өдгөө хамгийн эрэлт хэрэгцээтэй, өндөр борлуулалттай бүтээгдэхүүн болж, хэдийн хүлээн зөвшөөрөгджээ. "Macan” зах зээлд гарснаар дэлхий даяар 600,000 гаруй ширхэг борлуулагдаад буй нь "Porsche" брэндийн нийт бүтээгдэхүүнээс хамгийн өндөр үзүүлэлт юм. Тэгвэл өнөөдөр 2022 оны шинэчлэгдсэн "Macan" загвар Монголд албан ёсоор нээлтээ хийв. Нээлтийн ёслолын үеэр “Старчейз Автомотив Лимитд” ХХК-иас "Манай хотын чимэг болсон гоё машинуудын нэгийг танилцуулж байна” хэмээн онцолсон юм. Шинэчлэгдсэн "Macan" загвар үнэхээр ч унасан эзнээ чимэх чамин сонголт гэдэг нь гарцаагүй. 

Б.Сальма: “Macan” яг л жижигхэн араатан шиг

2О22 оны “Porsche Macan” загварын онцлог, түүний үзүүлэлтүүдийг энгийнээр тайлбарлаж, илүү тодруулах үүднээс “Porsche” брэндийн борлуулалт маркетингийн менежер Б.Сальматай ярилцлаа.

-Аливаа загвар шинэчлэгдэх бүртээ өмнөхөө аль нэг талаар сайжруулж, эсвэл ямар нэгэн механик үйлдлийг хялбарчилдаг шүү дээ. Тэгвэл 2О22 оны “Porsche Macan” загвар өмнөх хувилбаруудаас юугаараа өөр вэ?

-2022 оны загвар нь “Porsche Macan” анх зах зээлд танилцуулагдсанаас хойших гурав дахь шинэчлэлт юм. "Porsche" машинууддаа шинэчлэлт хийх бүртээ хүчин чадал, хөдөлгүүр, техникийн хувьд илүү сайн өөрчлөлтүүдийг шингээж өгдөг. Түүнээс гадна дизайн загварын өвөрмөц шийдлүүдийг заавал оруулдаг билээ. 2022 оны “Macan” загвар гаднах дизайны хувьд илүү хурц, спортлог хэлбэртэй болсон. Мөн дугуй, обуд, гэрлийн хувьд Монголд "Porsche" стандартаар орж ирэх болсноор нэмэлт төлбөргүйгээр олон тоноглолуудыг шингээж өгсөн байгаа. Хянах самбар дээрх аналог цаг, товчлуурын оронд мэдрэгчтэй гадаргуутай болж шинэчлэгдсэн. Харин хөдөлгүүрийн хувьд өмнөх хувилбар нь 235 морины хүчтэй байсан бол энэ оны загварыг 265 морины хүчтэй болгож нэмэгдүүлсэн. Гэсэн хэдий ч хөдөлгүүрийн хэмжээг багасгаж өгснөөрөө онцлогтой. 

“Macan” загварын машин засмал зам дээр явахаас гадна бартаат замын горимтой байдаг. Тэрхүү горим дээрээ тавиад хөдөө орон нутагт унадаг харилцагчид зөндөө бий. Машины хувьд хаана ч унахад асуудалгүй.

-2022 оны “Macan” загвар чамин бөгөөд гангараанд унахад зориулагдсан ч юм шиг харагдаж байна л даа. Мөн дотны хүндээ бэлэглэвэл үнэ цэнтэй байхаар юм. Ялангуяа өнгөний хувьд эмэгтэй хүмүүст илүү таалагдана байх аа? 

-Эмэгтэй хүний сонголтод нийцтэй харагдаж байгаа боловч "Macan" загварыг өөрийн характер, илэрхийлэлтэй залуучууд их сонгодог л доо. Учир нь “Macan” яг л жижигхэн араатан шиг бөгөөд спорт машиныг томруулаад унаж байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг юм. “Porsche”-гийн жийп загвар дотроос “Macan” хамгийн ганган машинуудын нэг гэж яригддаг. Гарал үүслийнх нь нэр “Бар” гэсэн утгатай. Тэгэхээр барыг илэрхийлэхүйц хэлбэртэй илүү загварлаг машинуудын нэг. 

-Монголчуудын автомашины хэрэглээ нэг хэвийн байдалд баригддаггүй. Тухайлбал, хурдны, бартаатай гээд ямар ч төрлийн замаар зорчих шаардлагатай болдог л доо. “Macan” загварыг тийм байдлаар унахад хэр тохиромжтой вэ?

-“Macan” загварын машин засмал зам дээр явахаас гадна бартаат замын горимтой байдаг. Тэрхүү горим дээрээ тавиад хөдөө орон нутагт унадаг харилцагчид зөндөө бий. Машины хувьд хаана ч унахад асуудалгүй харин жолоочийн ур чадвараас л хамаарна. 

-Зах зээлд маш олон загварын машинууд байдаг учир хүмүүс сонголт хийхдээ цаг их зарцуулах нь бий. Та “Porsche”-г сонгох онцгой шалтгааныг энгийнээр тайлбарлаж өгөөч?

-“Porsche”-гийн машины загвар болгон нь өөрийн гэсэн характертай. Машин барихдаа жолооч жолоодлогын мэдрэмжийг авч байдаг. Тэр мэдрэмжийг жолоочид бүрэн мэдрүүлж чаддаг машин бол “Porsche” юм. Өөрийн ажиллагаагаараа дамжуулан жолоочтой уусч өгдөг машинуудын нэг гэж боддог.

-Цар тахал гарснаар хүмүүс эдийн засгийн хувьд хэмнэлтийн горимд шилжиж, үүний нөлөөгөөр автомашины борлуулалт буурсан. Гэхдээ цар тахал ид үеэсээ харьцангуй намжиж, мөн аялал жуулчлалын улирал ч ирж байна. Яг энэ үед Монголын зах зээлд шинэ машины худалдан авалт хэр идэвхтэй байна вэ?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шинэ машины борлуулалт тодорхой хэмжээгээр буурсан. Гэсэн хэдий ч энэ жил сэргэлт явагдаж байгаа. Манай машинуудын хувьд захиалгаар их борлуулагддаг. Харилцагчид маань машинаа захиалаад 3-8 сар хүртэлх хугацаанд хүлээдэг учраас тэрхүү нөхцөл байдлыг тайвнаар даван гарч байгаа.

-Хүмүүс шинэ загварын машин худалдан авахдаа эргэлзэхэд хүрдэг нэг хүчин зүйл нь тухайн машинд эвдрэл гарсан тохиолдолд сэлбэг нь хэр олдоцтой байх вэ гэсэн асуулт байдаг. "Porsche Macan” загварын сэлбэг Монголоос олдох боломж хэр вэ?

-“Старчейз Автомотив Лимитд” ХХК нь “Porsche” брэндийн албан ёсны дилерийн хувьд зөвхөн машины борлуулалт гэлтгүй засвар үйлчилгээ, сэлбэг нийлүүлэлтийг мөн хийдэг. Шинэ машин худалдан авсан тохиолдолд эхний таван жилийн засвар үйлчилгээг нь бүрэн даадаг. Тэрнээс хойших хугацаанд эвдрэл гарвал эзэн нь өөрөө хариуцна. Гэхдээ шинэ машин бүртээ таван жилийн баталгаа өгдөг. Тийм ч учраас бид машинуудынхаа чанарын хувьд бат итгэлтэй байдаг. Харилцагчдынхаа сэлбэгийг нь тасалдуулахгүй, засвар үйлчилгээг нь удаахгүй цаг тухайд нь үйлчлээд явдгаараа онцлогтой.

Сонирхуулахад, “Старчейз Автомотив Лимитд” ХХК нь Ази тивийн есөн оронд тансаг зэрэглэлийн автомашины импорт болон борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг Сингапурын "Wearnes–Starchase" группийн Монгол улс дахь салбар компани юм. Тэд 2014 оноос тансаг-зэрэглэлийн спорт автомашин үйлдвэрлэгч "Porsche" брэндийн албан ёсны дилерээр ажиллаж байгаа бөгөөд шинэ болон ашиглалтад байсан автомашины борлуулалт, сэлбэг нийлүүлэлт засвар үйлчилгээ болон кузов засвар, будгын үйлчилгээ үзүүлдэг билээ.

Харин өнөөдөр Монголд шинээр танилцуулагдсан 2О22 оны “Porsche Macan” загварын дээд хурд нь 232 км/ц бөгөөд 6.2 секундэд 100 км/ц хурдлах боломжтой. Мөн шатахуун зарцуулалтыг хамгийн бага түвшинд авчирчээ. Гадна дизайны хувьд нүүрэн хэсэг нь спортлог хэлбэртэй болсноор зам дээр илүү сүрлэг харагдах аж. Урд нүүр, хойд гүпер болон дөрвөн хаалганд байрлах 3D шинэ элементүүд нэмэгдсэн төдийгүй "Porsche Dynamic Light System"-ийн лед гэрэлтэй болж, долоон шинэ төрлийн гоёлын обудны сонголттой гэдгээрээ онцлог. Дугуйны хувьд 19 инч бол "Macan S" нь 20 инч, "Macan GTS" нь 21 инчийн хэмжээтэй болж "Porsche" стандартаар тохируулагдсан бөгөөд 14 өнгөнөөс сонголт хийх боломжтой. Эдгээрт стандарт өнгө, металик одтой өнгө, онцгой өнгө, мөн өөрөө өнгө гаргаж болох юм. 

"Porsche" брэндийн бүх загварууд өөрийн гэсэн характер болон жолоодлогын арга барил, хэв маягтай бөгөөд "Panamera", "Macan" болон "Cayenne" загварууд нь тухайн сегмент дотроо хамгийн спортлог автомашинууд билээ. 


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
4 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.