Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 1:0-ээр Палестинд хожигдлоо


Хөлбөмбөгийн Азийн цомын тэмцээний эрхийн төлөөх эцсийн шатны тоглолтууд өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Монголын хөлбөмбөгийн шигшээ баг эхний тоглолтоо Палестинтай хийж 1:0 үр дүнгээр хожигдов. Палестин тоглолтын туршид бөмбөг эзэмшилт, довтолгоогоор эрс илүүрхсэн ч Монголчууд тэр бүрийд довтолгоог нь хамгаалсаар байлаа. Гэлээ ч тоглолтын 84 дэх минутад Палестинчуудын ээлжит довтолгооны үеэр шүүгч ташаарч хаалга руу чиглэж буй бөмбөгөнд хамгаалагч гар хүрлээ гэж торгуулийн цохилт заасан юм. Гэхдээ бичлэгээс үзэхэд шүүгчийн шийдвэр буруу болох нь тодорхой байлаа. Хамгаалагч бөмбөгний чиглэлийг өөрчлөхөөр биеэрээ хаах үедээ гараа биедээ наасан байв. Харин шүүгч тухайн үед ямартаа ч буруу шийдвэр гаргажээ. 

Улмаар Палестинчууд олдсон боломжоо бүрэн ашиглаж, торгуулийн цохилтоор гоол оруулснаар чухал тоглолтоосоо бүтэн оноо авав.

Үндэсний шигшээ баг хоёр дахь тоглолтоо энэ сарын 11-ний 12:30 цагаас Филиппинтэй хийх юм. 11 жилийн өмнө МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд таарч тоглоход Д.Лхүмбэнгарав, Б.Гарьдмагнай нарын гоолоор Монголын шигшээ баг Филиппинийг 2:1-ээр хожиж байв. Гэсэн хэдий ч нийлбэр дүн 2:3 харьцаатайгаар хожигдож, Үндэсний шигшээ баг АХБХ-ны "AFC Challenge cup" тэмцээнд оролцох эрхээ алдсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
7 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
8 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.