Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Гэгээн Муза-16" олон улсын театрын наадмаас онцлох нь: Шилдгээр тодорсон уран бүтээлчид


"Гэгээн Муза-16" олон улсын театрын наадмын шилдгүүд уржигдэр шалгарлаа. Энэ удаагийн наадамд Монгол, Оросын холбооны Буриад улс, Итали, Румын, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Ирак улсын 90 гаруй уран бүтээлчид “Драмын жүжиг”, “Хөгжимт жүжиг”, “Хүүхдийн жүжиг”, “Хоёр хүний жүжиг”, “Нэг хүний жүжиг” гэсэн үндсэн таван төрөлд өрсөлдсөн юм. Ингээд тус наадмын төрөл бүрт шилдгээр тодорсон уран бүтээлчдийг танилцуулж байна. 

Драмын жүжгийн төрөл

Шилдэг зохиолч: “Орфей” театрын бүтээл “Гэм зэм” жүжгээр Я.Баяраа 

Шилдэг найруулагч: “Орфей” театрын бүтээл “Гэм зэм” жүжгээр М.Батболд 

Шилдэг тайзны зураач: Төв аймгийн "Монгол туургатан" театрын бүтээл “Шар гэгээ” жүжгээр С.Бат-Эрдэнэ 

Шилдэг эрэгтэй гол дүр: УДЭТ-ын бүтээл “Анна Каренина” жүжгийн Карениний дүрээр Б.Жаргалсайхан 

Шилдэг эмэгтэй гол дүр: “Орфей” театрын бүтээл “Гэм зэм” жүжгийн Улсын яллагчийн дүрээр Д.Ганцэцэг 

Шилдэг эрэгтэй туслах дүр: "Орфей" театрын бүтээл “Гэм зэм” жүжгийн Мармеладовын дүрээр П.Эрдэнэзаан 

Шилдэг эмэгтэй туслах дүр: УДЭТ-ын бүтээл “Анна Каренина” жүжгийн Бетсигийн дүрээр М.Тогтохжаргал

Хүүхдийн жүжгийн төрөл

Шилдэг эрэгтэй туслах дүр: Дорноговь аймгийн "Саран хөхөө" театрын бүтээл "Гэрэл асаа" жүжгийн Баагийгийн дүрээр А.Баярсайхан (Тэрээр 2013 онд инээдмийн жүжгийн төрлөөр шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал гардаж байв)

Шилдэг эмэгтэй туслах дүр: Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын бүтээл "Тангарагт хаан" жүжгийн Асрал гүнжийн дүрээр Ч.Уранбилэг

Шилдэг тайзны зураач: "Саран хөхөө" театрын бүтээл "Гэрэл асаа" жүжгээр О.Баярмагнай (Тэрээр шагнал гардах үеэрээ Салвадор Далигийн "Давтагдашгүй. Давтагдашгүй. Дахиад хэн ч үл бүтээж чадах урлагийн өндөрлөг өөд мац" хэмээх үгийг онцлон өчсөн юм.)

Шилдэг хөгжмийн зохиолч: Завхан аймгийн хөгжимт драмын театрын бүтээл "Жангар" жүжгээр Ё.Эрдэнэбаатар 

Шилдэг зохиолч: Завхан аймгийн хөгжимт драмын театрын бүтээл "Жангар" жүжгээр Д.Мэндсайхан

Шилдэг эрэгтэй гол дүр: Завхан аймгийн хөгжимт драмын театрын бүтээл "Жангар" жүжгийн хэрээний дүрээр А.Цэрэнбалжир

Шилдэг эмэгтэй гол дүр: "Саран хөхөө" театрын бүтээл "Гэрэл асаа" жүжгийн Туулын дүрээр Б.Болортуяа

Шилдэг найруулагч: Завхан аймгийн хөгжимт драмын театрын бүтээл "Жангар" жүжгээр Э.Ёндоншарав

Хөгжимт жүжгийн төрөл

Шилдэг зохиолч: Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын бүтээл “Нүдтэй наран тамга” жүжгээр Б.Цэрэннадмид 

Шилдэг найруулагч: Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын бүтээл “Нүдтэй наран тамга” жүжгээр Б.Мөнх-Амьдрал 

Шилдэг тайзны зураач: Сүхбаатар аймгийн "Жаахан шарга" театрын бүтээл “Гоолингоо” жүжгээр С.Ариунболд 

Шилдэг хөгжмийн зохиолч: Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл “Хөх нар” жүжгээр Л.Хишигбаяр 

Шилдэг эрэгтэй гол дүр: Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл “Хөх нар” жүжгийн Мээрингийн дүрээр П.Баярмагнай 

Шилдэг эмэгтэй гол дүр: Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл “Хөх нар” жүжгийн Хатны дүрээр А.Алтанзул  

Шилдэг эмэгтэй туслах дүр: Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл “Хөх нар” жүжгийн Сүүндарийн дүрээр Ш.Ичинхүү

Хоёр хүний жүжгийн төрөл

Шилдэг найруулагч: "Bee" театрын бүтээл “Хүн гөрөөс” жүжгээр Б.Мөнхдорж

Шилдэг тайзны зураач: "Bee" театрын бүтээл “Хүн гөрөөс” жүжгээр Т.Аянга

Шилдэг эрэгтэй жүжигчин: Гүрж улсын бүтээл “Flushed” жүжгээр Ramaz Ioseliani

Шилдэг эмэгтэй жүжигчин: "Bee" театрын бүтээл “Хүн гөрөөс” жүжгийн Оюумаагийн дүрээр Б.Одгэрэл

Нэг хүний жүжгийн төрөл

Шилдэг найруулагч: Оросын холбооны Буриад улсын бүтээл “Хурандаа бичиж байна” жүжгээр Олег Юмов

Шилдэг тайзны зураач: ОХ-ны Буриад улсын бүтээл “Хурандаа бичиж байна” жүжгээр Олег Юмов

Шилдэг эрэгтэй жүжигчин: ОХ-ны Буриад улсын бүтээл “Хурандаа бичиж байна” жүжгээр Солбон Ендонов

Шилдэг эмэгтэй жүжигчин: Итали улсын бүтээл “Knots” жүжгээр Julia Flippo

Шүүгчдийн нэрэмжит цом

УДЭТ-ын бүтээл “Анна Каренина” жүжгийн Левиний дүрээр С.Болд-Эрдэнэ, 

Сүхбаатар аймгийн "Жаахан шарга" театрын “Гоолингоо” жүжиг 

Шилдэг залуу уран бүтээлч

Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүтээл “Гэрэл асаа” жүжгийн найруулагч Э.Идэрболд 

Үндсэн жүжгийн ангилалд гран-При шагнал

"Орфей" театрын бүтээл “Гэм зэм” драмын жүжиг

Бэсрэг жүжгийн төрөлд Гран-При шагнал

Оросын холбооны Буриад улсын бүтээл “Полковник пишет” нэг хүний жүжиг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.