Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Наадмын сорилго барилдаанд Б.Бат-Өлзий түрүүлж, Э.Оюунболд үзүүрлэлээ


"Мөнхийн Үсэг" группийн 30 жилийн ойд зориулсан "Үндэсний их баяр наадмын сорилго" улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Энхтөгсийн Оюунболд үзүүрлэв. Б.Бат-Өлзий ийнхүү монгол бөхийн өргөөнд явагдсан сүүлийн хоёр барилдаанд түрүүллээ.
Харин улсын арслан Э.Оюунболдоос өнгөрсөн намар авсан шинжилгээгээр допинг давтан илэрч, МҮБХ-ны тэргүүлэгчдийн хуралдаанаар түүний барилдах эрхийг найман жилээр түдгэлзүүлээд байв. Гэсэн ч Э.Оюунболд Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүхэд гомдол гаргасанд тэд хэлэлцэн МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгосон юм. Ингэснээр өчигдрийн барилдаанд Э.Оюунболд зодоглосон билээ. Тэрбээр 10 сарын дараа дэвжээнд эргэн ирж байна. 

Наадмын сорилго барилдааны их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын заан Д.Анар, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын начин О.Мөнх-Эрдэнэ нар шалгарсан. Харин дунд шөвгийн наймд улсын гарди М.Бадарч, улсын харцага Н.Золбоо, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн харцага Б.Өлзийсайхан нар үлдэв. Мөн "Наадмын сорилго" барилдаанд зодоглохоор бүртгүүлсэн Итали улсын иргэн Григорий "Замын түгжрэлд саатаад барилдааны цагаас хоцорсон" гэх шалтгаанаар амжиж ирээгүй аж. Харин Тува улсын арслан Кара-Сал Цэдэн-Очир нэгийн даваанд улсын даян аварга Н.Батсуурьт өвдөг шороодов.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
2
7 цагийн өмнө
Д.Цолмон Азийн АШТ-ий хүрэл медаль хүртлээ
3
14 цагийн өмнө
Чөлөөт бөх: Чамизогийн барилдааныг шүүсэн шүүгчдийг шийтгэлээ
санал болгох
1
12 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.