Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Амралт, зуслан руу явж буй хүмүүсийн “аминд орох” ЗУРГААН зүйл


Зун цаг утгаараа эхэлж  “Гараад давхичих уу” гэж шулуухан шийддэг найзууд, “Хэд хоночихоод ирье” гэж хотын чимээнээс зугтах гэр бүл гээд хэн хүнгүй хөдөө  зуслан, амралт руу яарч байна. Олон хоног дараалсан наадмын амралтын өдрүүдэд агаарт гарахаар зэхэж буй хүмүүсийн аминд орох зургаан зүйлийг доорх нийтлэлээс уншаарай.

Эмийн сангаа хэзээд бэлтгэж явах, дууссан зүйлсээ нөхөх

Халуунд даралт хэлбэлзэж, толгой өвдөхөөс эхлээд гар хөлөө шалбалах, өргөс орох гэх мэт бэртэл тохиолдож мэднэ. Шархны лент жижиг томыг, ариутгалын бодис, өвчин намдаагч зэргийг бэлдсэн байхад хэзээд хэрэг болно. Мөн эмийн сан доторх эмнүүдийн хугацааг шалгаж, лац нь алдагдсан байвал шинийг сольж хийхээ мартуузай.

Хэд ч хонох бай бэлтгэлээ сайтар базах

“Буцаж ирээд л авчихна шүү дээ” гэж бодоод гэрээсээ бэлтгэл муутай лагерьлуугаа явчихдаг юм биш биз? Үерийн ус бууж зам эвдрэх, халдварт өвчнөөс үүдэлтэй хязгаарлалт тогтоочихвол гэртээ харихад хэцүү болно шүү дээ. Тэгэхээр дулаан хувцас хөнжил, бэлэн мөнгө зэрэг наад захын хэрэгцээт зүйлсээ сайтар  бэлдээрэй.

Зөөврийн цэнэглэгч, гэрэлтүүлэг, газ гэх мэт хэрэгцээт зүйлсээ ав

Хэрэгтэй гэдгийг нь бүгд мэддэг ч яг аялалд явахдаа мартчихдаг эсвэл цэнэглээгүй цүнхэлчихдэг үе зөндөө тохиолддог уу? Санасан даруйдаа  гялс цэнэглээд бэлдээрэй. Мөн цахилгаантай газар очих байсан ч гар чийдэн, батарей огтхон ч илүүдэхгүй.

Уйдаад суух юм биш биз?

Гэр бүлээрээ, найзуудаараа хийж болох сонирхолтой зүйл бодож байвал байгалийн сайханд “Movie night” хийгээд үзээрэй. Юнителийн Гэр интернэтийн дараа төлбөрт ба 25'000 болон түүнээс дээш дүнгээр цэнэглэлт хийдэг хэрэглэгчид LookTV Basic багцын эрх дагалддаг талаар мэдэх үү? Тус багцад Холливуд, Ази кинонууд болон NTV, Bloomberg TV Mongolia зэрэг үндсэн телевизийн сувгууд ч багтсан байдаг. Үзсэн киноны дүрүүдээ дуурайж “Яг түүн шиг” хийвэл бүр ч хөгжилтэй байх даа. ^^ Доор зурган дээр дарж урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Очих газартайгаа хамгийн ойр эмнэлгийн байршлыг мэдэх

Ялангуяа өмнө нь очиж байгаагүй газар байшин түрээсэлж, амарч байгаа бол хамгийн ойрхон ямар эмнэлэг, хаана байгааг мэдээд аваарай. Өвдөж, гэмтэж сандарсандаа хаашаа явахаа мэдэхгүй гацчихвал хэцүү шүү дээ. Мөн түргэн тусламжид дуудлага өгөх шаардлага гарвал хаягаа сайн тайлбарлаж чаддаг байх нь чухал.

Хэчнээн мэддэг газар байсан ч газрын зураг, луужингаа мартаж болохгүй

Мэддэг замаараа явж байсан ч засварын ажлаас эхлээд  өөр замаар явах шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Шуургатай, бороотой үе таарч төөрвөл  үнэн зөв газрын зураг хэрэг болно. Мөн хол ойр гэлтгүй аян замд луужинтай байхад алзахгүй шүү

Нийтэлсэн: М.Анухатан 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.12
Будапештын тэмдэглэл
2
2024.02.19
Lonely Planet: 2024 онд аялах шилдэг орноор Монгол улсыг нэгдүгээрт жагсаажээ
3
2024.01.18
Аялагчдын сонголт: 2024 онд аялах шилдэг 25 газрыг нэрлэжээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
5

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.07.06 203.23.199.201

Ганц ном цүнхлэх хэрэгтэй. Уншихгүй буцаагаад ирсэн ч болно. Номгүй явбал харамсана

0 Хариулах