Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Чөлөөт бөхийн УАШТ-д С.Цэрэнчимэд, Э.Даваачимэг нар зургаа дахь удаагаа түрүүллээ


Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 56, эмэгтэйчүүдийн 22 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн VI сарын 28-29-нд Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд боллоо. Уг тэмцээнд түрүүлсэн бөхчүүд  есдүгээр сард Сербийн Белград хотод болох ДАШТ-д оролцох эрхээ авах бөгөөд мөн амжилттай оролцсон тамирчдыг үндэсний шигшээ багт сонгох юм. 

Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Лас-Вегас-2015”, “Парис-2017” ДАШТ-ий хошой хүрэл медальт гавьяат тамирчин Э.Бэхбаяр, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулгатай шөвгийн наймд таарч барилдав. Тэд хоёр жилийн өмнө УАШТ-ий 57 кг-ын хагас шигшээд таарч Т.Түвшинтулга 4:4-өөр ялсан бөгөөд харин энэ удаад 9:5-аар дахин яллаа. Гэсэн ч тэрбээр шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүүд 0:10-аар ялагдаж мөнгөн медаль хүртэв.

Харин 65 кг-д ОУХМ Т.Тулга, Ц.Цогбадрах нар финалд шалгарсан. Тэд энэ жил ийнхүү гурав дахь удаагаа таарч байгаа бөгөөд нэгдүгээр сард “Сорил” тэмцээнд Цогбадрах, хоёрдугаар сард Стамбулд болсон Яшар Догуд Т.Тулга ялсан. Тэгвэл гурав дахь учраад Ц.Цогбадрах 4:1-ээр ялснаар ДАШТ-д зодоглохоор болов. Түүнчлэн 74 кг-ын жинд улсын хошой аварга ОУХМ З.Сумъяабазар, ОУХМ Э.Бямбадоржид 2:3-аар, 2018 оны улсын аварга ОУХМ Б.Бямбадорж, О.Сүлдхүүд 4:5-аар ялагдсан. Э.Бямбадорж хагас шигшээд Б.Сандуйжадамбад 6:6-гаар ялагдав. Ингээд 22 настай Б.Сундуйжадамба, 21 настай О.Сүлдхүү нар УАШТ-ий финалд анх удаа шалгарч О.Сүлдхүү 4:2-оор ялж Улсын аварга боллоо. 

Эмэгтэйчүүдийн 62 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Гантуяа, “Токио-2020” олимпын наадмын V байрын шагналт ОУХМ Б.Хонгорзул нар тойргоор барилдаж С.Цэрэнчимэд зургаа дахь удаагаа (2013, 2014, 2017, 2019, 2020, 2022 он) Улсын аваргаар тодров. Түүнчлэн ОУХМ Ц.Цогбадрах, Э.Тэмүүлэн нар хошой аварга болж 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү, 74 кг-д О.Сүлдхүү, 65 кг-д Ө.Пүрэвсүрэн, 68 кг-д Э.Дэлгэрмаа 72 кг-д Э.Даваанасан, 76 кг-д Г.Ариунжаргал нар анх удаагаа улсын аваргад түрүүллээ.

Тэмцээний хоёр дахь өдөр “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Даваачимэг Улсын аваргад зургаа дахь удаагаа түрүүлж, Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Ө.Батзул гурав, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл, ОУХМ Г.Отгонжаргал нар хошой аварга болж, А.Дөлгөөн, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганхуяг, Д.Отгонжаргал, Н.Анударь, Б.Эрдэнэсувд нар анх удаа улсад аварга болов. Энэ удаагийн УАШТ-ий 13 жинд түрүүлсэн бөхчүүд анх удаагаа улсын аварга болж байна. 

Сонирхуулахад, эмэгтэйчүүдийн 59 кг-д 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Эрдэнэсувд тойргийн сүүлийн барилдаандаа “Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдорыг 10:2-оор ялж түрүүлсэн. Харин 50 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгонжаргал шигшээ барилдаанд улсын гурван удаагийн аварга Ц.Намуунцэцэгийг цэвэр дарж түрүүлэв. 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа хэсгийн сүүлийн барилдаанд өвдгөндөө хүнд бэртэл авч, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. 

Ингээд УАШТ-ий медальт байрт шалгарсан тамирчдын бүрэн жагсаалтыг хүргэж байна.

Эрэгтэйчүүдийн 57 кг: 

1. Занданбудын Занабазар (Хилчин)

2. Нармандахын Насанбуян (Хасу-Мегастарс)

3. Мөнх-Эрдэнийн Даваабанди (Алдар)

3. Батжаргалын Төгс (МУБИС)

61 кг: 

1. Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)

2. Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)

3. Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч)

3. Энхбатын Энхболд (Аваргууд)

65 кг:

1. Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар)

2. Төмөр-Очирын Тулга (Хүч)

3. Эрдэнэбатын Төгсжаргал (Хасу-Мегастарс)

3. Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс)

70 кг:

1. Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс)

2. Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (Баянхонгор)

3. Гансүхийн Бэгзжав (Алдар)

3. Шинэбаярын Дэлэг (Хилчин)

74 кг:

1. Олонбаярын Сүлдхүү (Алдар)

2. Болдбаатарын Сандуйжадамба (Хилчин)

3. Бат-Эрдэнийн Бямбадорж (Сүлд)

3. Энхбаярын Бямбадорж (Баянхонгор) 

79 кг:

1. Алтанзулын Дөлгөөн (Хасу-Мегастарс)

2. Батмөнхийн Намбардаваа (Төгс)

3. Баясгалангийн Бат-Эрдэнэ (МУБИС)

3. Төмөрбаатарын Дэмчигдорж (Өвөрхангай)

86 кг:

1. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)

2. Мөнхбаатарын Цогтгэрэл (Хангарьд)

3. Мэндбилэгийн Тэмүүжин (Хангарьд)

3. Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)

92 кг: 

1. Ганбаатарын Ганхуяг (Алдар)

2. Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)

3. Баасандоржийн Цэрэндаш (Их шавь)

3. Баатарын Нямбаяр (Приус центр)

97 кг:

1. Өлзийсайханы Батзул (Хангарьд)

2. Ганцоожийн Машидравжих (Хангай-Хайрхан)

3. Эрдэнэтуяагийн Уугангэрэл (Сүлд)

125 кг:

1. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)

2. Энхтүвшингийн Батмагнай (Алдар)

3. Чинбатын Алтангэрэл (Хилчин)

3. Цогтбаярын Мөнхбаяр (Хилчин)

Эмэгтэйчүүдийн 50 кг:

1. Долгоржавын Отгонжаргал (Баянхонгор)

2. Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс)

3. Бямбасүрэнгийн Мөнхнар (Алдар)

53 кг: 

1. Батхуягийн Хулан (Аврагч)

2. Нандинцэцэгийн Анударь (Хилчин)

3. Чинболдын Отгонтуяа (Алдар)

55 кг:

1. Ганбаатарын Отгонжаргал (Алдар)

2. Батбаатарын Энхцэцэг (Хилчин)

3. Мөнхболдын Дөлгөөн (Налайх)

3. Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Алдар)

57 кг:

1. Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)

2. Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин)

3. Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)

59 кг:

1. Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Баянхонгор)

2. Баатаржавын Шоовдор (Аврагч)

3. Баярын Лхам (Архангай)

62 кг:

1. Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)

2. Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)

3. Энхбатын Гантуяа (Хилчин)

65 кг:

1. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор)

2. Дэлгэрцогтын Түмэнхүслэн (Баянхонгор)

3. Баяраагийн Майцэцэг (Аваргууд)

68 кг:

1. Энхсайханы Дэлгэрмаа (Хүч)

2. Зоригтын Болортунгалаг (Хилчин)

3. Алтансүхийн Даваажаргал (Налайх)

72 кг:

1. Энх-Амарын Даваанасан (Алдар)

2. Баярбаатарын Сарнай (Налайх)

3. Энхбаярын Цэвэгмэд (Алдар)

76 кг:

1. Ганбатын Ариунжаргал (Алдар)

2. Ган-Очирын Уртнасан (Хилчин)

3. Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
3 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
3 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.