Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүссэн ажилдаа тэнцээгүй хариу авсан үед хань болох 3 зөвлөгөө


Албан тушаалаа ахиулах эсвэл өөр ажилд орохоор бэлдэх үед тухайн хүнээс цаг хугацаа, хичээл зүтгэл багагүй шаардах нь мэдээж. Гэтэл найдлага тавьж, хичээж бэлдсэн ажлын ярилцлагын хариулт тэнцээгүй гэж гарсан үед яах вэ? Яагаад тэнцээгүй шалтгаанаа сонсоогүй байж урам хугарч, шантарч суугаа бол доорх гурван алхмаар өөрийгөө бодитоор дүгнээд үзээрэй.

Яагаад тэнцээгүй шалтгаанаа сонсох 

Тэнцээгүй гэх хариугаа сонссон ч чухам ямар шалтгаанаар гэдгээ мэдээгүй байх нь өөртөө итгэлгүй болгож, цаашид өөр ажил хайх сонирхлыг бууруулж мэднэ. Тэгэхээр шалтгаанаа асуухаас айх хэрэггүй. Сайн санал шүүмж танд өөрийгөө өөр өнцгөөс харахад тус болно. Сая ямар алдаа гаргаснаа ойлгож, бодит байдлаа таньж чадвал дараагийн тэнцсэн хариултанд хөтөлж мэднэ. Харин хэтэрхий шүүмжилсэн сөрөг хариулт авбал шантрах хэрэггүй. Өөртөө хэт хатуу хандалгүй, шүүмж дундаас хэрэгцээт зөвөлгөөнүүдийг ялгаж аваарай. 

Эргэцүүлэн дүгнэ

“Би энэ ажилд тэнцвэл үнэхээр баярлах байсан уу?” , “Орж чадаагүйгээ мэдээд хэр их гунигласан бэ?”,”Үнэндээ илүү ачаалалтай ажиллаж, урт цагт уягдах байснаас зугтсан биш гэж үү?” зэрэг асуултуудыг өөртөө тавиад үзээрэй. 

Ажил олгогч байгууллага бүр өөрт тохирох ажилтнаа авах тодорхой шалгууртай байдаг. Та тус шалгуурт тэнцээгүй байж болох ч шалгуур нь таны чадварыг бүрэн харуулаагүй байж мэднэ. Ажил олгогчдын хүлээлтэнд хүрээгүй нь таны буруу биш харин тус ажлын байр танд тохирохгүй байсан байх магадлалтай. Тиймээс та ямар ажил хүсэж байгаагаа бодохоос гадна ямар ажил танд тохирох вэ гэдгээ мөн бодож үзээрэй. 

Хожигдсон биш хожсон мэт сэтгэ

Хэчнээн урам хугалам хариулт авсан ч гэсэн танд том туршлага болж үлдлээ шүү дээ. Илгээсэн материал болон ярилцлагаа дүгнэж бодит дүгнэлтийг өөртөө өг.  Эхлээд бодож байхад тохирох санагдсан хариулт яг хэлээд үзэхээр тэс өөр санаа хүмүүст хүргэж мэднэ. Энэ бүгдийг ярилцаж байж л мэдэх тул таны дараа дараачийн хүссэн ажилд нь бэлдсэн сайн дадлага болсон байна. 

Эцэст нь хэчнээн хүссэн ч үгүй гэсэн хариу авсан бол дээрх алхмуудын тусламжтайгаар сайжирч дахин оролдоод үзээрэй. Ганцхан үгүй гэдэг хариулт таны бүхий л чадварыг тодорхойлохгүй шүү дээ. Бодит дэвшил харуулж чаддаг ажилтанд ямар ч байгууллага дуртай байх болно ;) 

Холбоотой мэдээлэл: Ажлын ярилцлагад уригдлаа + бусдаас ялгарахад чинь туслах 5 ХААК

Эх сурвалж: Teachermagazine

Нийтэлсэн: М.Анухатан

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
9 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.