Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Эрчим" хожигдсоноор Үндэсний Дээд лигийн аварга сүүлийн тойрогт тодрохоор боллоо


Монголын хөлбөмбөгийн Үндэсний Дээд лигийн 17-р тойргийн оргил тоглолт "Эрчим" болон "Улааанбаатар" багуудын хооронд явагдав. Эдгээр хоёр клуб ард буй багуудаасаа 11 онооны зөрүүтэй тул эхний байруудад шалгарах нь тодорхой болоод байсан юм. Гэхдээ тэдний хооронд ердөө гурван оноо зааглаж байв. Улмаар тоглолтын 80 дахь минутад "Улаанбаатар" клуб чөлөөт цохилт гүйцэтгэхээр болсон бөгөөд Япон тоглогч Акихиро Сузуки гоол болгож, үндсэн цагт 1:0 харьцаатайгаар өрсөлдөгчөө хожсон юм. Ингэснээр хоёр баг адил 41 оноотой болсон бөгөөд ирэх ням гарагт Дээд лигийн аварга тодорно. Гэхдээ "Эрчим" клуб "Улаанбаатар"-аас гоолын зөрүүний хувьд таваар илүү байгаа юм. Сүүлийн тойрогт хоёул өрсөлдөгчөө хожсон тохиолдолд бөмбөгний зөрүүгээр аваргыг тодруулах билээ.

"Эрчим" энэ улиралд хоёр дахиа хожигдлоо. Тэд өмнө нь гагц "Төв буганууд" клубт хожигдоод байсан бөгөөд сүүлийн тойрогт мөн "Төв буганууд"-тай тоглох хуваарьтай байгаа юм. "Төв буганууд" клуб Дээд лигт анх удаа тоглож байгаа ч Н.Цэдэнбал, Х.Цэнд-Аюуш, Н.Наранболд, Ц.Түмэнжаргал тэргүүтэй Үндэсний шигшээ багийн шилдэг тоглогчдоор бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлээд байгаа билээ. Харин "Улаанбаатар" сүүлийн тойрогт "Улаанбаатар Сити" клубтэй тоглоно. 

Хэрэв "Төв буганууд" баг өнөөдрийн тоглолтодоо "Ховд" клубыг хожсон тохиолдолд "Улаанбаатар Сити"-тэй оноо тэнцэх бөгөөд мөн л сүүлийн тойрогт аль нь хүрэл медаль зүүхээ шийдэх учиртай. Гэхдээ эдгээр клубуудын ард ганцхан оноо дутуу "Дэрэн" клуб бичигдэж байгаа тул сүүлийн тойрогт Лигийг тэргүүлэгчдэд хоёул хожигдвол "Лионс"-ийг хожоод "Дэрэн" ч хүрэл медаль хүртэх боломж бий.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
7 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
7 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.