Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ерөнхий сайд Дарханы замын ажлыг сар бүр шалгахаар боллоо


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.11 км авто замын их засвар шинэчлэлтийн ажлын явцтай танилцлаа. Тус авто замыг таван багцад хуваан, дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчилж буй юм. Одоогоор Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн багц 1, 3, 5 дугаар хэсгийн 113.53 км замыг шинээр асфальтбетоноор хучиж, 2, 4 дүгээр хэсгийн багцын 90 орчим км түр замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байна.

Замын гол ажил болох далан суурь бүтцийн гүйцэтгэл 70, нийт ажлын гүйцэтгэл 40 гаруй хувьтай явагдаж байна. Энэ оны аравдугаар сарын 30 гэхэд эхний хоёр эгнээ бүхий хатуу хучилттай авто замаар тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх шахуу төлөвлөгөөтэй ажиллаж буйг Ерөнхий сайдад холбогдох албаныхан танилцууллаа. Авто замын ажлыг долоон компани гүйцэтгэж байгаа юм. Тэдгээрээс 4, 2, 3-р багцыг гүйцэтгэж буй БНХАУ-ын “Чайна-Жео Инженеринг” болон “Жунмэй Инженеринг” групп компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байна.

Ерөнхий сайдыг газар дээр нь ажиллахад БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Цай Вэньруй байлцаж асуудлыг ярилцсан бөгөөд ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа БНХАУ-ын компаниудыг дахин асуудал үүсгэвэл гэрээг цуцлахыг хатуу сануулав. Мөн Дарханы замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон бүх төрийн албан хаагчдыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа хэллээ.

Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг сар бүр шалгана гэв.

Ирэх аравдугаар сарын 30 гэхэд хатуу хучилттай авто замаар тээврийн хэрэгслийг зорчуулахын тулд дөрөвдүгээр багцын ажилд Зэвсэгт хүчнээс дахин хүч нэмэгдүүлэхийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт үүрэг болголоо. Мөн Хөтөлийн "Цемент шохой" ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарт замын бүтээн байгуулалтад шаардагдах цементийг тасалдуулахгүй, дараалал харгалзахгүй хангахыг даалгав.

Улаанбаатар- Дархан-Уул чиглэлийн 204.11 км авто замыг ирэх оны аравдугаар сарын 30 гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.