Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ерөнхийлөгч асан П.Очирбат, яруу найрагч Ш.Гүрбазар тэргүүтэй эрхмүүдэд Төрийн шагнал хүртээв


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээв. 

Тодруулбал, ШУТИС-ийн уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессоруудын туурвисан “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд Төрийн шагнал хүртээсэн юм. Уг бүтээлийн Ерөнхий эрхлэгчээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан, ШУТИС-ийн зөвлөх профессор, доктор, академич Пунсалмаагийн Очирбат, ерөнхий редактораар ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал, доктор, тэргүүлэх профессор Лхамсүрэнгийн Пүрэв, хамтран зохиогчоор Гавьяат багш, ШУТИС-ийн зөвлөх профессор, доктор Содномын Цэрэндорж, Гавьяат багш, ШУТИС-ийн профессор, доктор Жамъянхорлоогийн Цэвэгмид нар ажиллажээ. 

Мөн СГЗ, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазарын эх орноо магтан дуулж, эх оронч сэтгэлгээг уншигч олон түмэн, хүүхэд, залууст түгээн дэлгэрүүлсэн “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Өчигдөр
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.