Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Наадамд зодоглох бөхчүүдийг дархан аварга Г.Өсөхбаяр манлайлж барилдана


Ардын хувьсгалын 101 жилийн ойн их баяр наадамд зодоглохоор урьдчилсан бүртгэлээр нэр ирүүлсэн болон барилдах боломжтой бөхчүүдийн эрэмбийг МҮБХ гаргажээ. Өнөө жилийн наадамд дархан аварга Г.Өсөхбаяр зүүнийг манлайлж зодоглох бол дархан аварга А.Сүхбат барууны магнайд гарах нь ээ. 

2014 онд ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмаар дээрх хоёр аварга хэн нь зүүнийг магнайлахаа маргаж, улмаар гурвын даваанд дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр аваргыг амлаж байв. Гэхдээ тэрбээр барилдалгүйгээр Г.Өсөхбаяр аваргад элэг бүсээ тайлж тахимаа өгсөн билээ. Тэгвэл өнөө жилийн наадмын зүүний магнайд эсрэгээрээ дархан аварга Г.Өсөхбаяр гарах юм.

Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр үндэсний их баяр наадамд дөрөв түрүүлж, нэг удаа үзүүрлэн, их шөвөгт таван удаа шалгарсан байдаг. Харин дархан аварга Агваансамдангийн Сүхбат Үндэсний их баяр наадамд гурав түрүүлж, их шөвөгт мөн гурвантаа шалгарсан амжилттай билээ. 

Харин Улсын арслан цолтой бөхчүүдийг Д.Мөнх-Эрдэнэ арслан магнайлж, улсын арслан Ц.Содномдорж түүний дараагаар ам авах юм. Өнгөрсөн намар зохион байгуулагдсан Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан барилдааны гурвын даваанд Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг амлан барилдаж байв. Гэхдээ Э.Оюунболдын шинжилгээнээс допинг илэрч тэрбээр аварга цолоо хураалгасан тул өнөө жилийн наадмаар Ц.Содномдорж арслангийн ард эрэмбэлэгдэн барилдах юм. 

Түүнчлэн  МҮХБХ-ны Тэргүүлэгчдийн хуралдаанаар допингийн зөрчил гаргасан таван бөхийн барилдах эрхийг сэргээж, өнгөрсөн онд зохион байгуулагдсан 512 бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол олгуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих шийдвэрийг гаргаад буй аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Монголын жүдочид Азийн АШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ
2
16 цагийн өмнө
Домогт хамгаалагч Тиаго Силва энэ улирлыг дуусгаад "Челси"-гээс явна
3
18 цагийн өмнө
"Интер Милан" клуб Италийн Серие А лигт 20 дахиа түрүүлэв
санал болгох
1
14 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.