Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Улсын начин цолонд 21 насандаа хүрсэн Э.Батмагнайгийн тухай ДОЛООН баримт


Өнөө жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 14 бөх Улсын начин цол хүртсэн билээ. Эдгээр бөхчүүдээс хамгийн залуугаар Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат аймгийн заан Энхтүвшиний Батмагнай тодорсон. Ингээд түүний тухай онцлох ДОЛООН баримтыг хүргэж байна.

#1 

Э.Батмагнай 2001 оны нэгдүгээр сарын 12-нд төржээ. Тэрбээр өнөө жил Улсын баяр наадамд анх удаа зодоглосон бөгөөд дөрвийн даваанд улсын гарьд М.Бадарчийг унагаж, улмаар тавын даваанд аймгийн хурц арслан О.Наранбаатартай тунан барилдаад улсын начин цол хүртсэн билээ. 

#2 

Э.Батмагнай 2019 онд аймгийн начин цол, мөн дараа жил нь аймгийн заан цолонд хүрч байв. 

#3

Тэрбээр 2012 оноос чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Өнгөрсөн сард чөлөөт бөхийн Улсын АШТ-ий 125 кг-ын жинд барилдан өнөө жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын заан цолонд хүрсэн Мөнхтөрийн Лхагвагэрэлд ялагдан, мөнгөн медаль хүртээд буй юм. 

#4

Э.Батмагнай чөлөөт бөхийн төрлөөр:

2016 онд “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадмаас хүрэл, 

2017 онд Өсвөр үеийн УАШТ болон “Монгол туургатан” хүүхдийн спортын наадмаас алт, 

2018 онд Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээнээс хүрэл, Өсвөр үеийн УАШТ болон Залуучуудын УАШТ-ээс алт, Борис Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээнээс мөнгө,

2019 онд Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээн болон “Монголиа Опен” тэмцээнээс хүрэл, мөн Залуучуудын УАШТ-ий алт 

2020 онд Залуучуудын УАШТ-ий алт, О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээний алт, 

2021 онд Залуучуудын УАШТ-ий алт, 

2022 онд Азийн АШТ-ээс хүрэл, УАШТ-ээс мөнгөн медаль хүртээд байна.

#5 

Тэрбээр мөн 2017 болон 2018 онуудад Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-д түрүүлж байв. Тодруулбал, 2017 онд 16 насны ангилалд 29 барилдаж 27 даваагаар, 2018 онд 17 насны ангилалд түрүүлэхдээ 29 барилдаж 28 даваагаар улсын хошой аварга болсон юм.

#6

Э.Батмагнай бөхийн өргөөнд анх 2020 онд бүх цэргийн наадмаар зодоглож, хоёрын даваанд тухайн үед аймгийн арслан цолтой байсан өдгөө улсын начин Ц.Сандагдоржид өвдөг шороодож байв. Сонирхуулахад, тэрбээр бүх цэргийн наадамд гурван удаа зодоглосон бөгөөд ингэхдээ бүгдэд нь хоёрын даваанд өвдөг шорооджээ. 

#7

Тэрбээр заалны барилдаанд ганцхан удаа шөвгөрөөд буй. Тодруулбал, энэ оны гуравдугаар сард болсон аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдааны тавын даваанд аймгийн начин Л.Энхтүвшинтэй тунаж барилдаад давснаар анх удаа Монгол бөхийн өргөөнд шөвгөрч байв. Харин наадмын сорилго барилдааны тавын даваанд улсын начин О.Мөнх-Эрдэнэд өвдөг шороодсон юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
2
13 цагийн өмнө
Какүрюүд монгол шавь авахыг зөвшөөрсөнгүй
3
13 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.