Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ц.Сандагдорж: Ээж намайг барилдаж дуустал сүүгээ томхон саванд хийж бариад гадаа суучихдаг


Үндэсний их баяр наадмын тавын даваанд гурвантаа дараалан өвдөг шороодсон Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын начин Цэрэнбатын Сандагдоржийн "Бөх" сонинд өгсөн ярилцлагаас онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна. Тэрбээр 2019 оны наадмаар тавын даваанд Б.Орхонбаяртай, мөн дараа жилийнх нь наадмаар тавын даваанд Б.Бат-Оршихтой тунаж барилдаад өвдөг шороодсон юм. Гэхдээ наадмын дараагаар Б.Бат-Оршихын шинжилгээнээс допинг илэрсэн тул Ц.Сандагдоржид улсын начин цолыг нөхөн олгосон билээ. Харин өнөө жил мөн л тавын даваанд улсын харцага О.Мөнх-Эрдэнэд амлуулан барилдаад унасан юм. Ингээд түүний ярилцлагаас онцлон ЗУРГААН эшлэлийг хүргэе.

#1

Ээж маань намайг барилдаж дуустал сүүгээ томхон саванд хийж бариад гадаа суучихдаг гэсэн. Аав зурагтаар үзнэ, бас заримдаа харж чадахгүй. Ойрхон хөдөө гадаа гараад явчихдаг гэнэ лээ. Улсын наадмын тавын даваанд гурвантаа дараалан уначих үeд гэрийнхэн, аав ээжид хүртэл хэцүү шүү дээ, хөөрхий. Тэднийхээ сэтгэл санааг засах гээд "Энэ удаа унаж давах яах вэ. Хүү нь бэлтгэлээ сайн хийгээд явж байхад нэг л өдөр Улсын том цол авч та нарыгаа баярлуулна аа" гэж хэлсэн.

#2 

Намайг жаахан байхад аав өвөр дээрээ суулгачихаад "Миний хүү том цолтой бөх болно оо" гээд л цол дуудаад, эрхлүүлээд байдаг байсан гэнэ лээ. Сүүлд аав, ээж хоёроосоо сонссон. Тэр бас аавын минь хүүдээ зориулсан чин сэтгэлийн eрөөл, бэлгэшээл байсан юм болов уу гэж боддог юм.

#3

Би 4 настайдаа морь унаж сурсан бөгөөд аавынхаа зүсэлж өгсөн хар үрээнд жижигхэн эмээл тохож унаад өвөөтэйгөө өдөржин хонинд явдаг байлаа. Өглөө жаахан цай, боорцог аваад гарна. Хүүхэд болохоор өнөөхөө дор нь идээд дуусгачихна аа. Нэг удаа бүр ам цангаад болдоггүй. Сангийн далай давстай болохоор ууж болохгүй. Тэгэхэд арга буюу уутал бүлээхэн, эвгүй амттай байсан. Орой гэртээ харихад "Энэ бүр далайн ус уулаа" гэж хөгшин аав маань шоолж билээ.

#4

Хүн eр нь өөрийгөө хөгжүүлж л байх хэрэгтэй. Бөхчүүд бүдүүн, баараг гэдэг чинь худлаа шүү дээ. Өрсөлдөгч нь ямар хийхийг мэдрээд, уншаад байна гэдэг чинь толгой их л ажиллаж байгаагийнх биз дээ.

#5

2016 оны Улсын наадмын гурвын давааны төгсгөлд аймгийн цолтнууд нугарч Сeриктэй таарсан юм. Уг нь хаявал хаячихаар л байсан. Давхар золгоод, засуул тавьчихаар нь барилдаад эхэлтэл манай хүн "Найз нь барьцаа аваагүй байна шүү дээ, авчихъя" гэдэг байгаа. Нэг дайрах гэснээ хүн чанар зулгаагаад... Бид гэмгүй сайхан найзууд л даа. Тэгэхэд "Тэг тэг" гээд барьц сонгуулж унасан. Тэр жил бэлтгэлээ сайн хийсэн байсан юм. Дараахан нь аймгийнхаа наадамд барилдаж, түрүүлсэн дээ.

#6

Цаашдаа бэлтгэлээ сайн хийгээд төрийн наадамд түрүүлэх зорилготой. Бөх хүн болсных хаана хүрэх чадал байна, тэр хүртлээ л явна гэж боддог доо...

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
16 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
16 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.07.14 192.82.85.20

Эцэг эхчүүд хүүхдээ тэгж дарамтлахаа больчих хэрэгтэй шдээ. Чадал нь бвал давж л таараа. Чадахгүй бол бөөн дарамт аав ээжийнхээ барааг яаж харна гд санаагаар унадөг юм бишүү

0 Хариулах


Зочин 2022.07.14 66.181.190.51

saihaaaan saihan

0 Хариулах