Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Playtime"-аас онцлох нь: Залуусын наадмаар эхэлсэн Монгол наадам


Монголын хамгийн том амьд хөгжмийн наадам болох “Playtime” энэ сарын 7-10-нийг хүртэлх дөрвөн өдрийн турш ”Монгол шилтгээн” цогцолборт явагдаж өндөрлөсөн билээ. Тус наадамд давхардсан тоогоор 60 мянган залуус цугласан бөгөөд энэ үеэр "Монгол наадам" хөтөлбөрийг тухайлан сонирхож, нум сум агсан цэцээ сорих, айраг ууж, бий биелгээний сургалтад идэвхтэй хамрагдах, уртын дууны гайхамшигт царааг бишрэн сонсох залуус цөөнгүй байв. 

Playtime наадмыг бодлогын хүрээнд дэмжигч Соёлын яамны "Монгол наадам" хөтөлбөр залууст хөгжмийн наадмын үеэр ч өв соёл, уламжлал руугаа өнгийх орон зайг олгосон юм. Монгол ёс заншил, уламжлал, онцлогийг харуулах урлагийн тоглолт, үзүүлбэрүүд зөвхөн жуулчид гэхгүй монгол залууст ч сонирхолтой байлаа. Мөн Playtime наадмын үеэр дээлээр гоёсон залуус монгол наадмыг эхлүүлэв. Дээл нь хүний биед тав тухтайгаас гадна мөн сэрүү унахад дулаан хадгалдгаараа онцлог билээ. 

Playtime-аар эхэлсэн монгол наадам уран бичлэг, шагай харваа, уртын дуу, уламжлалт харваа, монгол бүжиг, эртний хөгжмийн зэмсэг гээд сонирхолтой хөтөлбөрүүдээр баялаг, мөн айраг элбэгтэй нижгэр сайхан болж өндөрлөв. Соёлын яам залуусын идэвхтэй оролцдог олон улсын хөгжмийн наадмаар үндэсний өв соёл, уламжлалаа сурталчлан, өв соёлоо ямагт анзаарахыг сануулсан нь цагаа олсон үр дүнтэй ажил болсныг онцлох нь зүй билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
22 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.