Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"HBO"-ийн "The Idol" цувралын тизер гарч, BLACKPINK-ийн Жэнни олны анхаарлыг татаж байна


"Euphoria" цувралыг бүтээсэн Сэм Левинсон болон дуучин Weeknd нарын бүтээж буй HBO-ийн шинэ цуврал болох "The Idol" киноны тийзер трейлер цацагдлаа. 

BLACKPINK хамтлагийн гишүүн, 26 настай Ким Жэнни энэхүү цувралд дүр бүтээж буй бөгөөд залуу алдартнууд болох Трой Сиван, Лили-Роуз Депп, Дебби Райан, Хари Неф, Рэйчел Сеннотт гэх мэт олон уран бүтээлчид тус кинонд дүр бүтээж байна. Энэ дундаас хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татаж, хүлээлт үүсгээд буй хүн нь мэдээж К-поп ертөнцийн хамгийн алдартай охидын хамтлагийн гишүүн Жэнни билээ.

Энэхүү цувралыг "The Killing"-ийн найруулагч Эми Саймец бүтээх байсан ч дуучин Weeknd-тэй "бүтээлч байдлын ялгаа" их гарсан тул өөр найруулагчид шилжүүлжээ. Мөн "Red Rocket"-ийн Сюзанна Сон дүр бүтээх байсан ч төслийг орхижээ. 

"The Idol" цувралын гол дүрд Жонни Деппийн охин Лили-Роуз Депп поп одын дүрд, дуучин Weeknd орчин цагийн гаж урсгалын толгойлогчийн дүрд тус тус тоглож байна. 

Жэннигийн хувьд тэрээр ямар дүр бүтээж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тизер дээрээс та бүхэн түүнийг хэд хэдэн удаа олж харах боломжтой билээ. Цуврал HBO MAX дээр цацагдахаас гадна нээлтийн тов тодорхойгүй байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
10
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

а 2022.07.20 202.21.107.248

чиний санаа хамаатай юу юм хийхэд

0 Хариулах


Зочин 2022.07.19 66.181.187.75

Энэ их сайн менежертэй бололтой, тэгтлээ гоё санагддаггүй ш дээ, Лиза нь илүү гоё

3 Хариулах