Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Залуухан, сэтгэл татам харагдах япон эмэгтэйчүүдийн 20 нууц


Японы үе үеийн охид эмэгтэйчүүд эрүүл гэрэлтсэн арьс, гоолиг туранхай бие, эелдэг найрсаг зан төрхөөрөө олны хайрыг булаасаар иржээ. 90 настай эмэгтэйчүүд ч залуу "хөнгөн шингэн" харагдаж, өө сэвгүй гэрэлтсэн арьстай байдаг япон эмэгтэйчүүдийн гоо сайхны нууцаас сонирхоцгооё.  

#1 Өдөрт нэг аяга ногоон цай 

Японы цайны уламжлал гайхалтай. Ногоон цайг хийн бэлтгэх үйл явцад сэтгэлээ саруулсгах бясалгал хийхээс гадна ногоон цайны гайхамшигтай эрүүл орцууд арьсыг гэрэлтүүлж, биеийн хорыг гадагшлуулах шидтэй. 

#2 Исгэлэн хоол хүнс 

Исгэлэн хоол хүнс нь байгалийн аргаар бактер устгах чадалтай, омега-3 болон төрөл бүрийн амин дэмээр баялаг байдаг. Кимчи, йогурт, даршилсан өргөст хэмх, мисо шөл, комбучаны шүүс, бэрсүүт жимсний шүүс зэрэг нь таныг дотроос нь гэрэлтүүлэх болно. 

#3 Далайн гаралтай бүтээгдэхүүн 

Япон улсын сүши, карри, темпура зэрэг далайн хоолууд их алдартай. Загас нь залуу насыг хадгалах шидтэй бөгөөд ханасан өөх тос багатай. 

#4 Маш хэмжээгээр хооллох

Японд "ichiju-sansai” гэх хэллэг байдаг нь "нэг шөл, гурван хоол" гэсэн утгатай. Япончууд нэг аяга шөлтэй хамт будаа эсвэл гоймон, ямар нэг төрлийн бага хэмжээний мах, даршилсан өргөст хэмх юм уу өөр төрлийн жимс ногоо зэргийг дагалдуулдаг. Ийнхүү олон төрлийн бага хэмжээний орц найрлага нь амттай баялаг тул амтархан удаан идэх хэрэгтэй. Япончууд хэзээ ч гэдсээ хагартал иддэггүй. 

#5 Тогтмол алхах

Японд 90 сая хүн Буддын шашинтай. Тэд бясалгангаа өдөр тутам алхаж, ойр зуур аль болох хөдөлгөөнтэй байхыг илүүд үздэг. Та өдөрт дор хаяж 30 минут алхаж байгаарай. 

#6 Явуут дундаа юм идэх нь муухай зүйл огт биш

Завгүй амьдрал дундаа суунгаа тухтай хооллох завдал тэр бүр гарахгүй. Япончууд замд алхангаа, метронд суунгаа, дараалал зогсохдоо хооллож даджээ. Гэвч хоолоо сайн зажилж, таашааж идэх нь чухал. Бид зурагт үзэнгээ бүтэн чипсийг санамсаргүй идчихсэн байдаг шүү дээ. 

#7 Хоол хийх эрүүл арга

Хоолыг зөв боловсруулан хийх нь үнэхээр чухал. Хоолыг тосонд шарж хууралгүй чанаж, агшааж, жигнээд ч амттай болгох арга япончуудад бий. 

#8 Тулааны урлаг

Олон зууны өмнөөс уламжлан ирсэн японы тулааны урлаг нь өнөө цагт ямар хэрэгтэй вэ? Тулааны урлаг нь зөвхөн биеэ хамгаалахаас гадна бие оюунаа захиран удирдаж, уян хатан, эвсэлтэй, хүч чадалтай, эрүүл чийрэг байхад тустай. 

#9 Халуун рашаанд орох

Байгалийн халуун рашаан нь бие сэтгэлийг анагаан сэргээх гайхалтай увдас юм. Арьсны хорыг гадагшлуулж, төрөл бүрийн эрдэс бодисоор арьсыг тэтгэх болно. 

#10 Эрүүл амттан

Төрөл бүрийн амттан, бялуу, мөхөөлдөс нь биед хортой мэт санагддаг уу? Тэгвэл японд элсэн чихэр багатай, эрүүл амттангууд маш их бий. Цавуулаг будааны гурилаар хийдэг мочи, зөгийн балтай бялуу, шар буурцагны соусаар бүрсэн чихэр, мача бялуу, бурамтай манжу гээд л бүгд амттай. 

#11 Байгалийн сайхныг таашаах

Япон өндөр хөгжилтэй орон боловч хүний хөл хүрээгүй онгон зэрлэг байгаль ихтэй. Хүүхдүүдийг багаас нь байгалийг хайрлах, байгальтай ойр байх, байгальд бясалгахыг япончууд заадаг. Байгалийн сайхныг таашаах нь ухаан сэтгэлийг саруултгах эрүүл урт удаан наслах нууц юм. 

#12 Ажил гэр хоёрын хооронд зорчих хугацаа чухал

Япончууд гэрээсээ ажил хичээлдээ явахдаа дунджаар 1 цагийг зарцуулдаг. Дугуй унах, алхах зэргээр хөдөлгөөн хийх, эсвэл автобус метронд ном унших зэргээр энэ хугацааг үр бүтээлтэй ашиглаарай. 

#13 Биеээ тогтмол үзүүлэх

Биед гарч буй жижиг өөрчлөлт, өвчин зовуурийг тоолгүй орхиж болохгүй. Тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдаж, бие махбодоо дотроос нь анагаах нь зүй. 

#14 Хамт олонтой байх

Олон нийтийн цуглаан, төрөл бүрийн клуб, үдэшлэг, арга хэмжээ Японд хэзээ ч тасардаггүй. Бусадтай хамт байж, цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэх нь хүний залуу насны эрч золбоог хангасаар байдаг. 

#15 Ажлаа чин сэтгэлээсээ хийх

Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ, дуртайгаар, дуустал нь хийх нь чухал. Ажилдаа дургүй, ядрангуй хийдэг хүмүүс өдөр тутам стресстэй байх нь дамжиггүй. 

#16 Стрессээ давах менежмент 

Сөрөг таагүй мэдрэмжээ ч анзаарч, өөрийгөө ойлгож, тайвширч, амьсгалын дасгал хийн өөрийгөө хайрлаарай. 

#17 Хоолоо гэртээ хийж бэлтгэх

Япончууд өдрөө хоолоо бага сургуулиасаа эхлэн гэртээ бэлтгэн авч явдаг. Гадуур хооллох нь өндөр өртөгтэйгөөс гадна баталгаагүй шүү дээ. Гэртээ хялбархан эрүүл өдрийн хоол хийн авч явж байгаарай. 

#18 Арьс арчилгаа

Япон эмэгтэйчүүд арьсаа арчлахдаа ус чийгийг хамгийн их анхаардаг. Тосон суурьтай бус зөөлөн бүтэцтэй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн, модон гуаша, чулуун эмчилгээ, бариа засал, жимсний маск, эмийн ургамлын орц найрлагыг гойд анхаарна. 

#19 Васаби

Японы уламжлалт жин барих арга нь васаби юм. Төрөл бүрийн хоолтой зохицох васаби нь өвөрмөц амттайгаас гадна хоолыг шингээх, дархлааг дэмжих, амин дэмүүдээр тэтгэх болно. 

#20 Аз жаргалтай байх

Аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун хүн гэрэлтээд л дур булаам харагддаг даа? Япончууд "икигай" гэх амьдралын аз жаргалын хэв маягийг баримталдаг.  “Ики” нь амьдрал гэсэн утгатай бол “гай” нь үнэ цэнэ, утга учир гэсэн үг. Өдөр тутмын энгийн зүйлст талархаж, бусдад тусалж, өөрийгөө хайрлан, дотны хүмүүстэйгээ аз жаргалтай байх нь "икигай" юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
17 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
18 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.