Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Disney компанийн платформууд хэрэглэгчийн тоогоороо Netflix-ийг давлаа


Өнгөрсөн долдугаар сарын байдлаар "Walt Disney" компанийн эзэмшдэг гурван платформ дэлхий даяар 221 сая хэрэглэгчтэй болсноор Netflix-ийн 220.6 сая хэрэглэгчийн тоог давж, дэлхийд тэргүүллээ. 

"Walt Disney" компанийн Disney+ платформ 152.1 сая, Hulu 46.2 сая, ESPN+ нь 22.8 сая хэрэглэгчтэй болжээ. 

Энэ онд Netflix-ийн хэрэглэгчдийн тоо сүүлийн 10 жилд анх удаа буурч, гурван сарын хугацаанд 200,000 хэрэглэгч тус сүлжээг орхижээ. Тус платформ ОХУ-д үйл ажиллагаагаа зогсоосон, АНУ болон Их Британид үнээ нэмсэн нь голлон нөлөөлсөн бөгөөд цар тахлын үед огцом өссөн хэрэглэгчийн тоо цар тахлын дараа эргэн буурчээ. 

Мөн Netflix нь бусдын хаягийг төлбөр төлөлгүй ашигладаг хүмүүсээс нэмэлт төлбөр авдаг болохоо зарласан нь хэрэглэгч буурахад нөлөөлсөн гэнэ.

Эх сурвалж: BBC 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
6 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
8 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.