Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Владимир Путин 10 хүүхэд төрүүлсэн ээжүүдэд НЭГ сая рубль олгоно гэлээ


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 10 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн орос ээжүүдэд нэг удаа нэг сая рубль олгох тухай мэдэгдлээ. ОХУ-ын хүн ам буурч буйг харгалзан тэрээр 1944 онд ЗХУ-ын удирдагч Сталины санаачлан хэрэгжүүлж байсан "Баатар эх" шагналыг эргэн сэргээхээр болжээ. 1944 онд уг шагналаар 10 хүүхэдтэй 400 мянган ээжийг шагнаж байжээ. Улмаар 1991 онд ЗХУ задарснаар шагналыг олгохоо больсон түүхтэй.

10 хүүхэд төрүүлсэн, хүүхэд бүр нь ОХУ-ын иргэн байх, есөн хүүхэд нь амьд сэрүүн байх шаардлагатай талаар ТАСС агентлаг мэдээлжээ. Хэрэв аль нэг хүүхэд нь дайнд оролцож яваад "эх орныхоо нэрийн өмнөөс" таалал төгссөн бол мөн хамруулан тооцно гэжээ. 

Ээжүүдэд нэг сая рубль буюу 16 мянган ам.долларын шагналыг ЗХУ-ын үед ашиглаж байсан "Баатар эх" медалийн хамт олгох юм. 

Эх сурвалж: Tass.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
15 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
16 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.