Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Долоон насандаа хулгайлагдсан охин 9 жилийн дараа зугтан гэртээ иржээ


2013 оны 1 сарын 22-нд 7 настай байхдаа Мумбай хотод байрлах сургуулиа тараад явж байхдаа зайрмаг санал болгосон нэгэн хосыг дагаж яваад сураггүй алга болсон билээ.

Тэрээр нийт 9 жил ор сураггүй алга болоод энэ найман сарын эхээр зугтаж чадсанаар гэр бүлтэйгээ эсэн мэнд уулзжээ. 

"Би охиноо эргэн олно гэсэн итгэлээ алдаад байсан. Гэвч бурхад бидэнд дэндүү сайхан хандлаа" хэмээн түүний ээж сэтгэгдлээ илэрхийлжээ. 

Цагдаа нарын мэдээлж буйгаар охиныг Харри Д'Соуза болон түүний эхнэр Сони Д'Соуза нар хулгайлсан байна. Тэд өөрсдийн үр хүүхэдгүй байсан учир ийнхүү хүүхэд хулгайлсан гэжээ. Өдгөө 16 настай болсон Пужа Гауд алга болох үедээ хоёр ах болон ээж аавын хамт ядуусын хорооллын жижигхэн байшинд амьдардаг байжээ.

Алга болдог өдрөө охин том ахтайгаа цуг сургуулиас гарч явсан ч хоорондоо маргалдсан учир ах нь орхиод түрүүлж явсан байна. Үүнийг ашиглан хосууд охинд зайрмаг авч өгнө хэмээн амлаад хулгайлжээ.

Охины хэлж буйгаар хосууд түүнийг Гоа, дараа нь Карнатака мужуудад аваачиж, хэрэв уйлж, хүмүүсийн анхаарлыг татвал өвтгөнө хэмээн заналхийлжээ.

Охин хэсэг хугацаанд сургуульд явсан ч хосууд удалгүй өөрийн хүүхэдтэй болж, охиныг сургуулиас гаргаад Мумбай хот руу нүүсэн байна.

Хүүхэд төрсний дараа нөхцөл байдал бүр дордсон хэмээн охин тайлбарлажээ. "Тэд намайг бүсээр ороолгож, цохиж, зоддог байсан. Нэг удаа тэд намайг дэндүү их зодсоноос болоод миний нуруунаас цус урсаж эхэлсэн. Би гэрийн бүх ажлыг хийж, бас 12-24 цагийн турш ажилладаг байсан" хэмээн охин тайлбарласан байна.

Хэдийгээр Д'Соузагийн гэр бүл охины гэр бүлтэй маш ойрхон амьдардаг байсан ч охин тэр орчмын зам, байршлыг огт мэддэггүй байсан бөгөөд үргэлж хараа хяналт дор байж, ямар ч мөнгө, утасгүй байсан учир гэртээ очих боломжгүй байжээ.

Нэг өдөр охин хосуудыг унтаж байх хооронд утсыг нь нууцаар авч, YouTube орон өөрийнхөө нэрийг бичсэн байна. Тэр үед охиныг хулгайлагдсан, хайж байгаа гэх мэдээллүүд гарч ирж, охин тэндээс зугтах ёстой гэх эцсийн шийдвэрийг гаргасан байна.

Тэрээр Прамила Девендра гэх хамт хүүхэд асрагчаар ажилладаг байсан эмэгтэйд энэ тухай хэлсэн байна. 

Тэрээр туслахаа амалж, охиныг хайж буй зар дээрх дугааруудын нэгтэй холбогдоход Пужагийн ээжийн хөрш болох Рафик дуудлагыг авсан байна. Ээж охин хоёр тийнхүү видео дуудлагаар анх удаа холбогдсон бөгөөд хоорондоо уулзах цагийг товлож чаджээ.

Уулзалтын дараа Девендра цагдаад хандаж, хүүхэд хулгайлсан хосын гэрийн хаяг, бүх мэдээллийг өгснөөр баривчлуулсан байна. Тэд хүний хулгай, сүрдүүлэг, биед халдсан болон хүүхдийн хориотой хөдөлмөр эрхлүүлсэн хэргүүдээр яллагджээ. 

Охины ээж зөвхөн өөрийн мэдэж байсан охиныхоо мэнгийг харснаар охиноо мөн болоход бүрэн итгэсэн ба гэртээ ирснийх нь дараа дуртай хоолыг нь хийж өгч, үсийг нь самнан хамтдаа цагийг өнгөрүүлжээ.

Пужагийн аав охиныг олдохоос 4 сарын өмнө харамсалтайгаар хорт хавдрын улмаас нас баржээ. Аав нь ажил хийн гэр бүлээ тэжээдэг байсан ганц хүн байсан бөгөөд одоо ээж нь ажиллаж, гэр бүлээ тэжээхийн тулд өдөр шөнөгүй зүтгэж байгаа аж. Охин ээждээ тус болж, ажил хиймээр байгаа ч түүнийг ажил хийхийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд гэрээсээ гарахад нь хүртэл заавал гэр бүлийн хэн нэгэн гишүүнийг хамт байлгаж аюулгүй байдлыг нь хангаж байгаа гэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
5 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
16
0
6
1
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.