Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Дуурийн дуучин Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол олголоо


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Монголын сонгодог урлагийн дэг сургууль, чадвар, чансааг дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрүүлж, дэлхийн хэмжээний дуучин хэмээн үнэлэгдэн, олон улсад эх орныхоо нэр хүндийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшинд Ардын жүжигчин цол хүртээв.

Тэрээр 2004-2009 онд Соёл урлагийн их  сургуулийг гавьяат жүжигчин Ц. Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгссөн бөгөөд 2009 онд сонгодог урлагийн гараагаа УДБЭТ-аас эхэлсэн байдаг. Улмаар өдийг хүртэл олон улсын сонгодог урлагийн тэмцээнүүдэд амжилттай оролцон, дараах шагналуудыг хүртжээ.

2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаанаас II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал,

2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаанаас I байр,

2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаанаас II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал,

2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээнээс үзэгчдийн нэрэмжит шагнал,

2016 онд «Seoul International Music Competition»-д III байрыг эзэлж

2021 онд дэлхийн "Шилдэг Баритон”-оор шалгарсан юм.

Э.Амартүвшин 2011 онд 25  насандаа гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан билээ. 

Мөн дараах дэлхийн тоглолтуудад оролцоод байна. 

2011 – Сонгодог тоглолт /Сөүл, БНСУ/,

2011 – Дэлхийн залуу оддын сонгодог гала-тоглолт /Киев болон Львов, Украйн/,

2011 – Монголын гала-тоглолт /Парис,Франц/, UNESCO-гийн концертын танхим,

2011 – Монголын гала-тоглолт /Нью-Йорк, АНУ/, UNF-ийн хурлын танхим,

2012 – Ж. Верди «Риголетто» дуурийн Монтероне гүн, /Валенси, Испани/, Валенсийн Театр,

2012 – Плачидо Доминготой хамтарсан сонгодог тоглолт, 

/Бээжин, БНХАУ/,  Reinwood театр,

2012 – Н. Римский-Корсаков «Садко» дуурийн Веденец зочин 

/Красноярск, ОХУ/, Красноярскийн Дуурийн Театр,

2013 – Viva Verdi гала-тоглолт /Сингапур/, Esplanade концертын танхим,

2014 – Монголын гала-тоглолт /Стейнфорд, АНУ/, Bing концертын танхим,

2014 – Ж.Верди «Аида» дуурийн Амонасро /Красноярск, ОХУ/, 

Красноярскийн Дуурийн Театр,

2014 – Петер Дворскийн хөгжмийн наадмын нээлтийн гала-тоглолт, /Jaromerica nad Rokytnou,Чех/, Chateau park,

2016 – Voce del mondo in Italia Arcorre and Biella тоглолт,

2016 – Ж.Верди «Риголетто» дуурийн Риголетто /Киель, Герман/, 

Киелийн Театр /15 удаа/,

2017 – Ж.Верди «Риголетто» дуурийн Риголетто /Неаполь, Итали/, Сан-Карлогийн Театр /4 удаа/,

2017 – Ж.Верди «Хувь заяаны хүч» дуурийн Дон Карло /Тель-Авив, Израиль/, Тель-Авивийн Театр /3 удаа/,

2017 – Ж.Верди «Трабадур» дуурийн Ди Луна гүн /Москва, ОХУ/, П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Их Сургуулийн Их танхим,

2017 –Ж.Верди «Риголетто» дуурийн Риголетто /Верона, Итали/, 

Arena di Verona Театр /2 удаа/,

2017-10 – Ж.Верди «Симон Бокканегра» дуурийн Симон Бокканегра /Неаполь, Итали/, Сан-Карлогийн Театр,

2017-10 – Ж.Верди «Трубадур» дуурийн Ди Луна гүн /Падоа, Итали/, Падоагийн Театр,

2017-12 – Ж.Верди «Риголетто» дуурийн Риголетто /Женоа, Итали/, 

Женоагийн Театр,

2018-01 – Ж.Верди «Риголетто» дуурийн Риголетто /Парма, Итали/, Пармагийн Театр,

2018-02 – Ж. Верди «Набукко» дуурийн Набукко /Новара, Итали/, Новарийн Театр,

2018-05 – Ж.Верди «Набукко» дуурийн Набукко / Неаполь, Итали/, Сан-Карлогийн Театр,

2018-05 – Ж.Верди «Набукко» дуурийн Набукко /Неаполь, Итали/, Неаполийн Театр,

2018-07 – Ж.Верди «Набукко» дуурийн Набукко, Ж. Верди «Аида» дуурийн Амонасро /Верона, Итали/, Arena di Verona Театр,

2018-09 – Ж.Пуччини «Тоска» дуурийн Скарпиа /Дубай, Арабын нэгдсэн Эмират улс/, Дубайн Театр,

2018-10 – Ж. Верди «Риголетто» дуурийн Риголетто /Палермо, Итали/, Палермогийн Театр,

2019-12 – Ж. Верди «Риголетто» дуурийн Риголетто /Торино, Итали/, Ториногийн Театр

2020 – Ж.Верди «Аида» дуурийн Амонасро /Милан, Итали/, La Scala театр,

2020 – Ж.Верди «Набукко» дуурийн Набукко, Ж.Верди «Набукко» дуурийн Набукко, Arena-di-verona фестиваль,

2021 – Ж.Верди «Хувь заяаны хүч» дуурийн Дон Карло, /Флоренц, Итали/, Флоренц хотын дуурийн театр,

2021 – Ж.Верди «Аида» дуурийн Амонасро, /Мюнхен, Герман/, Мюнхен хотын дуурийн театр,

2021 – Ж.Верди «Багт наадам» дуурийн Анкастром, /Парма, Итали/, Парма хотын Ж.Вердийн фестиваль зэрэг тоглолтуудад оролцож, дэлхийн шилдэг сонгодог дууриудад дүрээ мөнхлөхийн хамтаар Монгол улсын нэрийг дэлхийд өндрөөр өргөж яваа юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.