Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Z үеийн 4 ажилтан тутмын 1 нь цайны цагаараа амрахаас "ичдэг"


1997 оноос хойш төрсөн Z үеийнхний дөрөвний нэг нь цайны цагаараа үдийн хоол идэж, биеийн чилээгээ гарган амрахаас санаа зовдог, хэрвээ амарчихвал удирдлагадаа "муу ажилтан" гэх сэтгэгдэл төрүүлнэ гэж эмээдэг нь шинэ судалгаагаар ажиглагджээ. 

АНУ-ын Z үеийн ажилтнуудад явуулсан уг судалгаагаар залуусын 78 хувь нь үдийн цайны цагаараа завсарлага авах нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг гэж үзсэн ч 25 хувь нь цайны цаг авахаасаа санаа зовдог болохоо хүлээн зөвшөөрчээ. Тэд амарч чаддаггүй шалтгаанаа үдийн цайны үеэр ихэвчлэн уулзалттай байдаг, ажлаа дуусгалгүй амрах нь эвгүй санагддаг хэмээн тайлбарлажээ. 

Мөн Z үеийнхэн нь ахмад үеийн ажилтнуудтай харьцуулахад бага цалинтай, санхүүгийн хувьд хараахан төлөвшөөгүй байдаг тул үдийн хоолондоо мөнгө зарцуулахаас төвөгшөөдөг байна. 

Мөн 10 ажилтан тутмын нэг нь байнга өөрийнхөө ширээн дээр үдийн хоолоо иддэг, 70 хувь нь долоо хоногт дор хаяж нэг удаа ажлаа хийнгээ хооллодог гэж хариулжээ. 

Эх сурвалж: Forbes 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
3 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
5 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
1
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.