Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ 7 хоногт болох онцлох эвентүүд: Хөгжим, хүүхдийн жүжиг, кино, комеди


Намрын эхэн дулаахан өдрүүдээр ямар сонирхолтой зүйлс хийх гэж байна даа? 

Сэтгэл сэргээж, дотор дулаацуулах хөгжмийн тоглолтууд, уран зургийн үзэсгэлэн, кино үзвэр, сонирхолтой эвентүүдийн мэдээллийг танд хүргэж байна. Юун түрүүнд, долоо хоногийн сүүлээр багагүй "халах" төлөвтэй байгаа тул цаг агаартаа тохируулан хувцаслахаа мартуузай. 

ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

"Миний аав супер баатар" хүүхдийн жүжиг

Хэзээ: 9 сарын 10-11, 12 ба 14 цагаас

Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр

Үнэ: 10-12 мянган төгрөг

Шавжны ертөнцийн бяцхан хотод амьдардаг шоргоолж хүү болон аавын сонирхолтой түүхийг дэлгэх хөгжөөнтэй, сургамжтай хүүхдийн жүжиг. 

ХӨГЖИМ

Live Jazz Show: Martin Zenker Band

Хэзээ: 9 сарын 8-10 хооронд өдөр бүр 

Хаана: Fat Cat Jazz Club Ulaanbaatar

Үнэ: 30,000 төгрөг

Монголд жазз хөгжим хөгжих үндсийг тавьж, хувь нэмэр оруулсан контрабассч багш Мартин Зенкер Герман улсаас хүрэлцэн ирж, жазз клубын 4 жилийн ойг тохиолдуулан 3 үдшийн турш гал асам тоглолт хийх гэж байна.

Дуучин М.Үүрцайх - "Дурсамж амьдрал" тоглолт

Хэзээ: 9 сарын 9

Хаана: UG Palace

Үнэ: 60 мянган төгрөг

Дуучин М.Үүрцайхын уран бүтээлийн анхны бие даасан тоглолт болох гэж байна. Түүний уран бүтээлүүдтэй хамт нэгэн үдшийг өнгөрүүлж болох нь ээ.    

ҮЗЭСГЭЛЭНУран бүтээлч Н.Отгонбатын Тунамал резин арт үзэсгэлэн

Хэзээ: 9 сарын 6-13 хооронд өдөр бүр

Хаана: Улаан гэр бүтээлч орон зай

Үнэ: Үнэгүй

“Тунамал” үзэсгэлэн нь хүн төрөлхтөн бидэнд тохиож байгаа хувьсал өөрчлөлт, технологи, техникийн дэвшил, улам хурдацтай өөрчлөгдөх амьдралын хэв маягийг харуулна, сануулна. 

КИНО 

Dreamers' Day #376: The Hole (1998)

Хэзээ: 9 сарын 10-нд 16 цагаас

Хаана: МУИС-ийн Номын сангийн 302 танхимд

Үнэ: 5000 төгрөг

"Dreamers' Day" кино өдөрлөгийн 13 дахь улирлын анхны үзвэрээр Цай Мин-Лянь найруулагчийн драм, мюзикл төрлийн "The Hole" нэрт киног гаргах гэж байна. 

ЭВЕНТ

"Virgin Mike" Нээлттэй микрофон

Хэзээ: 9 сарын 6

Хаана: Mandala Vip Lounge

Үнэ: Оролцогч 3000 төгрөг (Үзэгч таксгүй)

Нээлттэй микрофонд хүрэлцэн ирж өөрийн комедиг тайзнаа хуваалцаарай. Ялагч нь тухайн өдрийн бүх бооцооны мөнгийг авна гэсэн шүү. 


“ОХИДЫН БОЛЗОО-2” эрүүл амьдралын хэв маягт дурлагсад

Хэзээ: 9 сарын 10-нд 08:30-11:00 

Хаана: Little heaven in UB

Үнэ: 25,000 төгрөг 

Иог, бясалгал хийхийн зэрэгцээ өөрийгөө хайрлах, танилын хүрээгээ тэлэх сонирхолтой уулзалт. 


Human Library at Cosy Club

Хэзээ: 9 сарын 10-11

Хаана: Cosy Club Ulaanbaatar

Үнэ: Үнэгүй

Энэ амралтын өдрүүдээр ном уншицгаах уу? Олон улсын “Human library” нэртэй хөдөлгөөнөөс сэдэл авсан энэхүү уулзалтын зочид сайн дураар өөрийн түүхийг хуваалцаж бусад хүмүүст тухайн түүх, сэдэвтэй холбоотой өөрийн ойлголт, харах өнцгөө шинээр нээж харилцан ярилцах боломжийг бүрдүүлэх болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
17 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BOOOMER 2022.09.05 202.131.225.20

Gantsaaraa Ghibli uzdeg eventee bichhee martchij...

0 Хариулах


Зочин 2022.09.05 192.82.66.25

so u are back, huh?

0 Хариулах