Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дэлхийн хамгийн "ганцаардмал" 6 АЖЛЫН БАЙР


Өөрөөсөө өөр хэн ч үгүй ажлын талбарт урт хугацааг өнгөрүүлдэг, дэлхийн хамгийн "ганцаардмал" ажлын байруудын жагсаалтыг хүргэж байна. Нөгөө талаараа дараах ажлын байрууд нь гадны элдэв янзын стрессгүй, хамгийн амар амгалан ажил мэргэжил ч байж болох юм.

#1 Антарктид дахь "Конкордиа" станцын ажилтан

"Цагаан Ангараг" хэмээн нэрлэдэг "Конкордиа" станц нь Антарктидын хамгийн алслагдсан бүсэд байрлана. Өвөлдөө -85 хэм хүртэл хүйтэрч, нар бараг л үзэхгүй тул багийн гишүүд дөрвөн сарын турш харанхуйд ажилладаг байна. Яг л сансрын өөр гарагт буй мэт амьдрах бөгөөд хамгийн ойрын харилцаа холбоо, хүмүүст хүрэхийн тулд 600 км замыг туулах шаардлагатай. Эрс тэс, хатуу ширүүн нөхцөлд багийн цөөн гишүүд нэгэнтэйгээ ч харилцах боломжгүйгээр удаан хугацаанд ажиллана. 

#2 "Yellowstone" хүрээлэнгийн өвлийн манаач

Зуны улиралд хүн ихтэй байдаг тус хүрээлэнд өвлийн улирал хүн бараг л ирэхгүй. Ойр орчмын тосгодоос 2 цагийн зайтай бөгөөд манаач ганцаараа ажиллаж, цас цэвэрлэн, цэлийсэн цав цагаан цасан дунд өвлийн саруудыг өнгөрөөнө. 

Тус хүрээлэнгийн манаачаар 48 өвөл ажиллаж буй Стивийн нэг өдрөө хэрхэн өнгөрүүлж буйгаа харуулсан влог:

#3 "Туле" агаарын баазын үйлчилгээний ажилтан

Хойд туйлын тойргоос хойд зүгт 750 милийн зайд орших "Туле" агаарын бааз нь жилийн дөрөвний гуравт нь хаалттай байдаг. Тусгаарлагдсан жижиг хотхонд 16 ажилтан нэг дор байрлангаа ажиллаж, жилийн турш өөр тийш явалгүй туршилт судалгаа хийдэг аж. Гэвч ажилтнууд огт уйдахгүй бөгөөд төрөл бүрийн тоглоомын төв, кино театр, гэрэл зураг угаан боловсруулах төвтэй гэнэ. 

#4 Гила тусгай хамгаалалт ойн галын хамгаалалтын ажилтан 

Ойн хээрийн түймрийг унтраахад галын хамгаалалтын ажилтан маш чухал үүрэгтэй. Ажилтан тус бүр 100 мянган акр газар хариуцах тул ойр орчмын төдий хэмжээний газарт хэн ч байхгүй гэсэн үг. Тусгай хамгаалалттай газар тул хүссэн хэн бүхэн ойд нэвтрэх боломжгүй. 

#5 Монтана дахь "Many Glacier" зочид буудлын өвлийн засварын ажилтан 

Зочид буудал урин дулаан үед зочид ихтэй байх боловч өвлөөс өмнө буюу есдүгээр сар гармагц л үүдээ барих цаг болж, эргэн тойрон "эзгүйрэх" аж. Маш үзэсгэлэнт байгальд, эргэн тойрон хэн ч үгүй ажиллах нь үнэхээр амар амгалан бөгөөд аймшигтай уур амьсгалыг бүрдүүлдэг гэнэ. 

#6 "Mars500" төслийн сайн дурын сансрын нисгэгч

"Mars500" төслийн сайн дурын сансрын нисгэгчид 520 өдрийн турш ганцаараа амьдрах хуваарьтай. Гишүүн тус бүр шинжлэх ухааны судалгаанд оролцож, анагаахын дата цуглуулж, яг л Ангараг гарагт буй мэт туршилтуудад оролцоно. Ганцаараа удаан амьдрах, сэтгэл зүйн эрүүл мэндээ тогтвортой байлгах нь гишүүдийн хамгийн том сорилт болдог байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
11 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
12 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.