Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Дэрэн": Клубийн зүгээс арьс өнгөөр ялгаварлах үйлдэл гарсанд харамсаж, хүлцэл өчиж байна


Монголын хөлбөмбөгийн Дээд лигийн хүрээнд өчигдөр орой явагдсан "Дэрэн" болон "СП Фалконс" багуудын тоглолтын үеэр "Дэрэн" клубийн хөлбөмбөгчин О.Даваадэлгэр эсрэг багийнхаа өнгөт арьст бразил тоглогч руу хандан сармагчинг дуурайсан үйл хөдлөлийг үзүүлсэн билээ. Шүүгч түүнийг алдаа гаргасан хэмээн үзэж хоёр дахь шар хуудсаар торгох үед уг үйл явдал болсон юм. 

Тэгвэл уг үйл явдалтай холбогдуулан Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдэгдэл гаргаж, дүрэм журмын дагуу асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдээд буй. Түүнчлэн "Дэрэн" клубээс болж өнгөрсөн үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлж, хүлцэл өчсөн мэдэгдлийг гаргалаа. 

Уг мэдэгдэлд "Болсон үйл явдалтай холбоотойгоор О.Даваадэлгэр болон багийн бусад тоглогчид, холбогдох хүмүүсээс лавлаж тодруулсан бөгөөд О.Даваадэлгэрийн хувьд тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бухимдсандаа зохисгүй үйлдэл гаргасандаа тун их харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. "Дэрэн" клубийн зүгээс ч болсон явдалд тун их харамсалтай байгаагаа илэрхийлж манай багийн дэмжигчид болон "СП Фалконс" клубийн тоглогчид, хөлбөмбөг сонирхогчдоосоо хүлцэл өчиж байна. Бид тоглогчтой байгуулсан гэрээ болон клубийн дүрмийн дагуу зохих арга хэмжээг авахаа мэдэгдье" хэмээн онцолжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
2
4 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
5 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.