Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Arcane" цуврал Эммигийн шагналт АНХНЫ видео тоглоомоос сэдэвлэсэн анимейшн боллоо


Netflix платформын "Arcane" анимейшн цуврал энэ оны Эммигийн Бүтээлч урлагийн салбарын шагнал гардуулах ёслолоор "Шилдэг анимейшн бүтээл" шагнал хүртсэнээр анхны Эммигийн шагналт видео тоглоомоос сэдэвлэсэн цуврал боллоо. Есөн анги бүхий эл цуврал нь цацагдсан даруйдаа Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралын тоонд багтсан юм. 

"League of Legends" алдарт видео тоглоомоос сэдэвлэсэн "Arcane" цувралын зохиогч Кристиан өнгөрсөн бямба гарагт Лос-Анжелес хотноо шагналаа гардан авахдаа "Видео тоглоомтой 12 жилийн турш хамт байсан тоглогчдын хувьд дүрүүдийн цаад түүхийг дэлгэх нь гайхалтай тохиол байлаа. Та бүгдэд баярлалаа" гэжээ.

 "Arcane" мөн шүүгчдийн нэрэмжит "Шилдэг бие даасан амжилт" шагналыг давхар хүртэн, нэрт "Bob’s Burgers", "Rick and Morty", "The Simpsons", "What If…?" цувралуудын амжилтыг эвдсэн юм. 

Бүтээлч салбарын Эммигийн шагнал гардуулах ёслол явагдаж дууссан бол энэ оны Эммигийн ёслол энэ сарын 13-нд зохиогдох болно. 

Эх сурвалж: Emmys.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
12 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
13 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BOOOMER 2022.09.06 202.131.225.20

Chi muu buges

0 Хариулах