Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Челси" клуб дасгалжуулагч Томас Тухелийг ажлаас нь халлаа


"Челси"-г удирдах болсноор 100 дахь тоглолтоо өнгөрсөн шөнө "Динамо Загреб" багийн эсрэг хийж хожигдол хүлээсэн Томас Тухелийг "Челси" клубийн удирдлагууд  ажлаас нь чөлөөллөө. Түүнийг орлуулах хүнийг олох хүртэл Энтони Барри түр хугацаагаар "Челси"-гийн дасгалжуулагчийн үүргийг гүйцэтгэх аж. Грэм Поттероос гадна Маурисио Почеттино, Зинедин Зидан нарт "Челси"-гийн удирдлагууд санал тавьж магадгүй. Мөн "Бенфика"-гийн дасгалжуулагч Рожер Шмидт ч "Челси"-гийн дасгалжуулагчийн албанд томилогдох магадлалтай эрхмүүдийн жагсаалтад багтаж байгаа юм.

Тухел "Челси"-г 589 хоног удирдаж 100 тоглолтод оролцсон бөгөөд тэдгээрээс 60-д нь хожжээ. Мөн зургаан финалд тоглож, Аваргуудын лиг, клубуудын ДАШТ болон Европын Супер цомын тэмцээнүүдэд түрүүлсэн билээ. Түүнчлэн "Челси"-г удирдсан эхний 50 тоглолтынхоо 31-д нь хаалгандаа гоол алдаагүй бол харин дараагийн 50 тоглолтынхоо ердөө 18-д нь гоол алдалгүй тоглолтыг дуусгасан. 

"Челси" энэ улирлын гурван тоглолтодоо хожигдоод буй бөгөөд тэдгээр нь бүгд зочлон тоглолт юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Монголын жүдочид Азийн АШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ
2
6 цагийн өмнө
Домогт хамгаалагч Тиаго Силва энэ улирлыг дуусгаад "Челси"-гээс явна
3
7 цагийн өмнө
"Интер Милан" клуб Италийн Серие А лигт 20 дахиа түрүүлэв
санал болгох
1
4 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.