Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

О.Даваадэлгэр: Намайг уучлаарай, би улам хүчтэйгээр эргэн ирэх болно


Монголын хөлбөмбөгийн Дээд лигийн гуравдугаар тойргийн хүрээнд явагдсан "Дэрэн" болон "СП Фалконс" багуудын тоглолтын үеэр О.Даваадэлгэр эсрэг багийн хөлбөмбөгчин Тиаго Томайс руу сармагчинг дуурайсан үйл хөдлөл гаргасан нь МХБХ-ны Сахилгын хорооноос тогтоогдсон.

Иймд МХБХ-ноос нэг жил хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцохыг нь хориглож, 5 сая төгрөгөөр торгосноос гадна клубт 10 сая төгрөгийн торгууль ногдуулаад байгаа бол "Дэрэн" клубийн удирдах зөвлөлөөс мөн тогтоол гаргаж нийтэд тустай хөдөлмөр болон санхүүгийн зэрэг тодорхой шийтгэлүүдийг оноохоор болоод байгаа билээ.

Харин О.Даваадэлгэр өчигдөр өөрийн цахим хаягаар дамжуулан хийсэн үйлдэлдээ уучлал хүслээ. Тэрбээр "Миний бие тоглолтын үеэр сэтгэл зүйгээ барьж чадаагүйн улмаас эсрэг багийнхаа Тиаго Томайс руу зүй бус үйлдэл гаргасандаа үнэхээр их харамсаж байна. Хийсэн үйлдлийнхээ төлөө та бүхнээс уучлал хүсье. Мөн хөгжөөн дэмжигчид, "СП Фалконс", "Дэрэн" клуб, МХБХ, Үндэсний шигшээ багийн ах дүү нар болон үе үеийн тамирчдаас уучлал хүсэж байна. Намайг уучлаарай, би улам хүчтэйгээр эргэж ирэх болно" гэсэн юм.

О.Даваадэлгэр хамгаалалтын байрлалд тоглодог бөгөөд 2018, 2019 онуудад залуучуудын УАШТ-ий шилдэг хамгаалагчаар тодорч, өнгөрсөн онд Азийн Цомын урьдчилсан шатанд өрсөлдсөн 23 хүртэлх насны Үндэсний шигшээ баг болон өнөө жил Азийн Цомын тэмцээний эрхийн төлөө тоглосон Үндэсний шигшээ багт дуудагдан тоглож байсан билээ. Мөн өнгөрсөн онд "Бэлгэдлийн шигшээ баг"-т багтаад буй юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
2
2 цагийн өмнө
Д.Цолмон Азийн АШТ-ий хүрэл медаль хүртлээ
3
9 цагийн өмнө
Чөлөөт бөх: Чамизогийн барилдааныг шүүсэн шүүгчдийг шийтгэлээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
4

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.09.22 66.181.178.214

hahah yaana ch geed bgain zuger uuchlal husej suraasai buduuleg teneg uildel hiiched

0 Хариулах


Зочин 2022.09.13 203.98.77.215

Zugeer hun shig Uuchlaarai geed helchihej chadahgui. Ulam huchtei ergej irne ntr geed Mongol zaluuchuud dandaa ingej hutsna.

0 Хариулах