Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Удахгүй хараагүй болох хүүхдүүддээ дэлхийг үзүүлэхийг хүссэн КАНАД гэр бүл МОНГОЛООР аялжээ


Канадын нэгэн гэр бүл өр өвтгөм бөгөөд сэтгэл дулаацуулам гайхалтай аялал хийж буй нь олны сэтгэлийг ихэд хөндөн догдлуулж байна. Эдит Лемей, Себастьян Пеллетье нар гэрлээд 12 жилийн хугацаанд дөрвөн хүүхэдтэй болж, том охиноо гурван настайд нь хэсэг хугацааны дараа хараагаа бүрэн алдах "ретинит пигментоз" гэх маш ховор төрлийн удамшлын өвчтэй болохыг олж мэджээ. Удалгүй Колин, Лаурент хоёр хүүгээ ижил төрлийн удамшилтайг оношлуулан, азаар тэдний 9 настай дунд хүү Лео харааны бэрхшээлгүй нь тогтоогджээ. 

Хүүхдүүдээ хэсэг хугацааны дараа хараагүй болохыг мэдсэн эцэг эх "оройтохоос нь" өмнө гэр бүлээрээ аялалд гарч хүүхдүүддээ хорвоо дэлхийг таниулахыг хүсжээ. Ийн тэд 2020 оноос эхлэн Африкийн ширэнгэн ойгоос Замби, Танзаниар аялан, Турк руу нисэж, тэндээсээ Монголыг зорин элсэн цөл, хээр тал, хөдөө нутаг, Улаанбаатараар аялжээ. Тэд Монголын аяллаа өнгөрсөн наймдугаар сард дуусган Индонезийг зориод байна.


ЗурагТайлбар



"Хүүхдүүдийн онош тодорхой боловч хугацаа нь тодорхойгүй. Идэр залуу насандаа хараагаа алдахаас нь өмнө бид хамгийн сайхан дурсамжийг тэдэнд үлдээж, хорвоо дэлхийн өнцөг булан бүрийг чадах чинээгээрээ үзүүлмээр байна. Тэдэнд зааны зургийг үзүүлэх биш амьдаар нь харуулж, дурсамжийг нь хамгийн үзэсгэлэнтэй газар нутгууд, хамгийн сайхан зураглалаар дүүргэхийг хүссэн" гэж ээж нь хэлжээ. 

АНУ-ын Үндэсний хараа зүйн хүрээлэнгийн мэдээллээр "ретинит пигментоз"-ийн шинж тэмдэг ихэвчлэн бага насанд илэрдэг бөгөөд бага багаар хараагаа алдсаар удалгүй бүрэн хараагүй болдог байна. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
12
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.