Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Netflix"-ээр сонин сайхан юу байна?: Monster: The Jeffrey Dahmer Story (2022)


Netflix ухаж, ямар кино үзэхээ шийдэж ядан байгаа танд янз бүрийн сонирхолтой кино санал болгохоор шийдэж "Netflix-ээр сонин сайхан юу байна?" буланг эхлүүлж байна. Та бүхэнд киног спойлдохгүйгээр танилцуулж, сонирхолтой баримтуудыг хүргэх болно.

Monster: The Jeffrey Dahmer Story (2022)

За ийм нэг кино яг миний төрсөн өдрөөр нээлтээ хийжээ. 2022 оны 9 сарын 21-ний лхагва гарагт үзэгчдэд хүрсэн тус мини цуврал яг одоо хүмүүсийг байлдан дагуулж, дотрыг нь муухай оргиулж, бодит гэдэгт нь ч итгэх аргагүй болгож байгаа бололтой.

Продюсер: Райан Мерфи

Түүний бусад бүтээлүүд: American Horror Story (2011-2022), Ratched (2020), Glee (2009-2015)

Төрөл: Намтар, гэмт хэрэг, триллер

Гол дүрүүд: Эван Питерс, Ричард Женкинс, Молли Рингвалд, Ниси Нэш

Нээлтээ хийсэн: 2022.09.21 (Netflix)

Үргэлжлэх хугацаа: 8 цаг 54 минут (Нийт 10 анги)

Гол үйл явдал: Энэ бол АНУ-ын Милуоки мужид 1978-аас 1991 оны хооронд 17 хөвгүүнийг аймшигтайгаар хороосон цуврал алуурчин Жеффри Дамерын түүхээс сэдэвлэн бүтээсэн богино цуврал юм. Дамер 1991 оны 7 сарын 22-нд баривчлагдан, Милуоки муж улсын хуулиар 16 удаагийн бүх насаараа буюу 941 жил Висконсин мужийн шоронд хоригдохоор яллагдсан байдаг. Түүний аллагаа хэрхэн хийдэг байсан, тухайн мөчид яг ямар үйл явдал болж байсныг хохирогч болон цагдаа нарын өнцгөөс харуулах болно. Та тус киног үзэхийн тулд заавал насанд хүрсэн байх шаардлагатай ба хэрэв хэт эмзэг мэдрэмтгий бол үзэхгүй байхыг сануулж байна.

Киноны хөгжмөөс онцлох: 

Киноны дундуур гарсан гоё дуу:

Сонирхолтой баримт:

Тус цувралыг бүтээгч Райан Мерфи энэхүү бүтээлд алуурчны өнцгөөс гаргасан нэг ч хэсгийг оруулах ёсгүй хэмээн эрс шийдсэн байжээ. Энэ бол кино багийн ганц дүрэм байсан байна. Үзэгчид алуурчны өнцгөөс харах бус харин бүхнийг гаднаас нь ажиглах, болсон бүхнийг дэргэдээс нь харах зорилготой. 

Үнэлгээ:

Трейлер:

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
10 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.