Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

К.Валиева олимпын үеэрх дуулиан, дарамт, сэтгэлийн шархаа шинэ үзүүлбэртээ шингээжээ


"Бээжин-2022" өвлийн олимпын үеэр Камила Валиева дөрвөлсөн эргэлтийг гүйцэтгэсэн анхны эмэгтэй болж түүхэнд нэрээ мөнхөлж, уран гулгалтын багийн төрөлд алтан медаль хүртэх болзол хангасан. Гэвч түүнтэй холбосон сэргээшийн асуудал хамгийн том дуулиан болсон билээ. 15 настай охин дэлхийн нийтийн анхаарлын төвд хэдэн өдрийн турш байж, дэмжсэн болоод гутаан доромжилсон олон сэтгэгдлийг хүлээн авсан. Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тэмцээний бэлтгэлийн үеэр нь сэтгүүлчид шавж, тэр нүүрээ цамцаараа бүтээн заалнаас гарч байгаа зураг, бичлэг үлдсэн билээ. 

Хэдийгээр түүний сэргээшийн асуудал нэг тийш шийдэгдээгүй боловч уран гулгалтын шинэ улирал эхэлж, тэрээр шинэ богино болон чөлөөт үзүүлбэрээ танилцууллаа. Оросын уран гулгагчид энэ улирлын шинэ үзүүлбэрүүдээ танилцуулсан арга хэмжээний оргил мөч нь яах аргагүй К.Валиевагийн чөлөөт үзүүлбэр байв. 

Үзүүлбэр олон орны хэлээр мэдээ уншиж буй чимээгээр эхэлнэ. Эдгээр мэдээний дунд "Таны итгэхийг ч хүсэхгүй нэгэн мэдээ...", "Камила Валиеваг тойрсон дуулианы талаарх сүүлийн үеийн мэдээ..." гэх үгс сонсогдоно. Үүний дараа "Father" киноны ая, "Truman show" киноны ая болон "Obscura" буюу харанхуй хэмээх хийлийн аялгуу эгшиглэх зуур тэр үзүүлбэрээ гүйцэтгэлээ. Үзүүлбэрийн төгсгөлд тэр нүүрээ даавуугаар бүтээж буйгаар дэглэсэн нь ч үзэгчид болон дэмжигчдэд юуны тухай өгүүлж буй нь тод байлаа. 

Камила чөлөөт үзүүлбэртээ хүндрэлтэй элемент болох гурвалсан аксель, дөрвөлсөн эргэлт нэгийг ч гүйцэтгээгүй ч сонгосон эргэлтүүдээ алдалгүй гүйцэтгэсэн. 

Хөгжим дууссаны дараа К.Валиева нулимс дуслуулсан бөгөөд мөснөөс буухад нь угтаж авсан дасгалжуулагч Этери Тутберидзегийн нүд ч нулимстай байх нь харагдсан. 


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Ричарлисон: Амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай нээлт маань сэтгэл зүйч дээр очсон явдал
2
11 цагийн өмнө
37 настай Оливье Жиру ирэх улирлаас "Лос Анжелес" клубт тоглоно
3
Өчигдөр
Уран барилдаан, ур хийцээрээ гайхуулан, үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж буй ЕСӨН бөх
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
6
1
7
1
1
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BAT 2022.10.01 102.89.43.162

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай [email protected] 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0 Хариулах