Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

23 оны төсвийн төслөөс мэдвэл зохих 14 зүйл


1.

Төсвийн хүрээний мэдэгдэлд орлогыг 17.3 их наяд, зардлыг 19.2 их наядаар тооцсон бөгөөд алдагдал хоёр их наяд төгрөг болно.

2.

Эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, жилийн эцэс гэхэд инфляцыг 10 хувиас ихгүй түвшинд хүргэх боломж бүрдэнэ. 

3.

Хөшөө босгох, аймаг сумдад угтах хаалга барих, засаг захиргааны байгууллагуудад дэд, орлогч, зөвлөх нэртэй албан тушаалтнуудын тоог бууруулах, автомашины хэрэглээг хязгаарлахтай холбогдуулан нийт нэг их наяд төгрөг хэмнэнэ. 

4.

2023 онд шинээр хөрөнгө оруулалт тусгахгүй, өмнө эхлүүлсэн төслүүдээ ашиглалтад оруулснаар он дамжсан төсвийн хөрөнгө оруулалт бүхий төслүүдийн 86 хувь дуусна. 

5.

Эдийн засгийн дагуул “Шинэ Зуунмод” хотын газар доорх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. 

6.

Гадаадын зээл, тусламжаар Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Төв цэвэрлэх байгууламж, Мянганы сорилтын сангийн Улаанбаатар хотын ундны цэвэр усны үйлдвэр, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төслүүд хэрэгжинэ.

7.

Нээлттэй компанийн хувьцааны ногдол ашгийн татварыг бууруулна. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг татвараас чөлөөлнө.

8.

Гарааны компаниудын орлогод ногдох албан татварыг байгуулагдсанаас хойш 5 жилийн хугацаанд бүрэн чөлөөлнө.

9.

Улаанбаатарын түгжрэлийг сааруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобусыг 2024 он хүртэл импортын гааль, НӨАТ-аас чөлөөлнө.

10.

Төрийн албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, хотоос орон нутагт шилжин суурьших явдлыг дэмжих зорилгоор орон нутгийн нэмэгдлийг хоёр дахин, үүний 20 хүртэл хувийн нэмэгдэлд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс, үлдэх 80 хүртэл хувийн нэмэгдлийг орон нутаг шийдвэрлэх эрхийг олгоно. 

11.

Уул уурхайн компаниудаас өгдөг хандив, тусламжийг орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр болгоно.

12.

Орон нутагт ипотекийн хөнгөлөлттэй нөхцөл үйлчилнэ. 

13.

Ковидын үед Монгол Улсын 18 хүртэлх насны хүүхэд бүрт олгож ирсэн 100 мянган төгрөгийг бууруулахгүйгээр үргэлжлүүлэх, ингэхдээ өрхийн амьжиргааг харгалзан нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгоно. 

14.

Эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлнэ.


Бидний туулж эхэлсэн бөгөөд цаашид үргэлжлэх ноцтой ТАВАН эрсдэл:


1. БНХАУ-ын Засгийн газар цар тахлын эсрэг “Тэг-КОВИД” буюу хатуу арга хэмжээгээ үргэлжлүүлэхээр байна. Улмаар хилийн хориг урт хугацаанд үргэлжлэх магадлалтай байгаа нь манай эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. 

2. ОХУ-Украйны нөхцөл байдал нь дэлхийн зах зээл дэх газрын тос үнэ болон хүнсний нийлүүлэлт, үнийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж эхлээд байгаа нь импортын барааны өсөлтөөр дамжин инфляцыг хөөрөгдөх бодит эрсдэл үүсгээд байна.

3. Төсвийн орлогыг бүрдүүлэх эрдэс бүтээгдэхүүний экспорт БНХАУ-аас баримтлах бодлого, манай улсын хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлого хэрхэн хэрэгжихээс шалтгаалан төсөвт төсөөлснөөс буурах магадлал бий.

4. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларч, Төв банкнаас нийлүүлж буй гадаад валютын хэмжээ өндөр байгаа нь гадаад валютын албан нөөцийг бууруулж төгрөгийн ханш улам сулрах эрсдэлийг нэмэгдүүлснээр импортын барааны үнэ өсөж, инфляцын дарамтыг нэмэгдүүлж болзошгүй. 

5. Цаг агаарын хүчин зүйлсээс шалтгаалан хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл буурч, нийлүүлэлтийн гаралтай инфляцын дарамтыг нэмэгдүүлэх, хүнсний бүлгийн үнийг өсгөх эрсдэл үүсгэж болзошгүй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
2
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
3
2024.02.27
Хэний ЭМД-ыг төр хариуцдаг вэ?
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.