Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Санхүүгийн сахилга баттай Ирээдүйн саятанг бэлтгэх 5 зөвлөмж


Томчууд бид үр хүүхдээ мэндэлсэн цагаас нь эрүүл байгаасай, эрдэм боловсролтой болоосой, аз жаргалтай амьдраасай хэмээн хүсэж, түүний төлөө чадах бүхнээ хийдэг. Тэгвэл хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөж, эрдэм боловсрол олгон өв тэгш иргэн болгож төлөвшүүлэхэд санхүүгийн нөөц боломж чухал үүрэгтэй. Түүнчлэн хүүхдээ мөнгөтэй ухаалаг харьцдаг, сахилга баттай нэгэн болгож хүмүүжүүлэх нь тэдний ирээдүйг баталгаажуулах суурь билээ. 

Иймд бид ирээдүйн саятанг бэлтгэхэд эцэг эхчүүдийн анхаарах зүйлс, хүүхдүүдийн эзэмшвэл зохих санхүүгийн ур чадваруудын талаар дараах нийтлэлийг хүргэж байна.  


Аль болох багаас нь эхэл 

(3-5 нас)

Хүний мөнгөтэй харьцах дадал 0-7 насанд тогтдог болохыг Кембрижийн зан үйл судлаач эрдэмтэд тогтоожээ. Хэрэв та хүүхдээ санхүүгийн сахилга баттай, ирээдүйгээ урьдчилан төлөвлөх чадвартай хүн болгож өсгөмөөр байвал аль болох эрт эхлэх хэрэгтэй. Хүүхэд тань мөнгийг амандаа хийдэг тоглоом биш гэдгийг ойлгож эхэлсэн цагаас мөнгөтэй танилцуулж эхлээрэй. Мөнгө гэж юу болох, түүнийг хэрхэн ашигладгийг тайлбарлаж өг. Мөнгөөр худалдан авалт хийж байгаагаа харуул. Картаар төлбөрөө төлж байсан ч мөнгөөрөө худалдан авалт хийж байгаагаа тайлбарлаж өгөөрэй. Ийм үйлдлийг дахин давтан хийснээр хүүхдэд зуршил суухаас гадна мөнгөний үнэ цэнийг аажмаар ойлгож эхэлнэ. 

Мөнгийг зарцуулахаас гадна хадгалж болдгийг заа 

(6-8 нас)

Хүүхэд эхлээд мөнгийг худалдан авалт хийхэд ашигладаг тухай ойлголттой болсон. Харин одоо мөнгийг хадгалж болохыг ойлгуулаарай. Хадгалж сурах нь мөнгөтэй холбоотой ердийн нэг зуршил биш бөгөөд үүгээр дамжуулан хүүхэд сахилга баттай болох, хүссэн зүйлээ тэр даруй авалгүй тэвчээртэйгээр хүлээж сурах чадварт суралцдаг. Жишээ нь, хүссэн тоглоомыг нь авч өгөхийн оронд өөрөө мөнгөө цуглуулаад, худалдаж авахад нь тусал. Богино хугацаанд мөнгөө хадгалаад хүссэн зүйлээ авах нь хүүхдэд хадгаламжийн үр ашгийг ойлгож, урамшихад чухал түлхэц болно. 


Мөнгөө ухаалгаар зарцуулахад нь тусал

(9-11 нас)

Хүүхэд мөнгөө ухаалгаар зарцуулж сурахад бодит туршлага хамгийн чухал. Иймд тэдэнд халаасны мөнгө өгч, бие даан шийдвэр гаргах боломжийг олго. Халаасны мөнгийг зүгээр өгөх бус гарах үр дагавар, хариуцлагыг хүүхэд өөрөө хүлээнэ гэдгийг ойлгуулаарай. Тухайлбал,

  • Хүүхдэдээ халаасны мөнгө өгөхдөө зарцуулах, хадгалах, өгөх гэсэн гурван өөр бичигтэй шилэн сав өгөөрэй. Халаасны мөнгөнөөсөө тодорхой хэсгийг нь гурван савдаа хийж болох бөгөөд яг хэдэн төгрөгийг, аль сав руу хийхийг хүүхдэдээ хэлэх хэрэггүй. Үүнийг тэд өөрсдөө шийдэг. Юунд мөнгө зарцуулах, юунаас татгалзахаа хүүхэд одооноос шийдэж сурах хэрэгтэй. Учир нь, хувь хүний санхүүд хамгийн чухал нь ухаалаг шийдвэр гаргах билээ. 
  • Орлого тогтмол байдаггүй, заримдаа бид бага төсвөөр сарын хэрэгцээгээ хангах шаардлагатай болдог шүү дээ. Тэгвэл хүүхдээ ийм нөхцөлд уян хатан байж, мөнгөө оновчтой төсөвлөж сургамаар байвал тогтмол хэмжээтэй халаасны мөнгө өгөх хэрэггүй. Оронд нь нэг долоо хоногт хэрэгцээнээс нь арай багыг, дараагийн долоо хоногт арай ихийг өгөөд үз. Түүнчлэн мөнгөө хэд хоногт зарцуулснаас үл шалтгаалан дараагийн халаасны мөнгө хүртэл дахиж мөнгө өгөх боломжгүй гэдгийг сануулаарай. Хүүхэд хэрэгцээндээ тохируулан төсөвлөж сурах учиртай. Харин долоо хоногийн төгсгөлд мөнгөө хэрхэн зарцуулсныг асууж, гаргасан шийдвэр нь хэр оновчтой байсныг ярилцаарай. 

Урт хугацааны хөрөнгө оруулалт буюу мөнгөө өсгөх тухай  

(12-15 нас)

Хүүхэд томорч, мөнгөний тухай ойлголт нь бэхжихтэй зэрэгцэн мөнгийг удирдах, урт хугацааны хөрөнгө оруулалт хийх тухай заах нь зүйтэй. Үүнийг ойлгуулах хамгийн үр дүнтэй, амьдралд ойр арга бол хадгаламж үүсгэх юм. Жишээ нь, та хүүхдээ банкинд дагуулан очиж банк гэж юу болох, тэнд хүмүүс хэрхэн ажилладгийг харуулах зуураа хадгаламжийг нь нээчихэж болно. Эсвэл үдэш хүүхэдтэйгээ тоглож суух зуураа л банкны аппликэйшн ашиглан хамтдаа ирээдүйн хадгаламжийг нь үүсгээрэй. Ингэхдээ юунд зориулж, хэдэн нас хүртэл нь хадгалж байгаагаа тайлбарлаж өгөх юм шүү. Хүүхдэдээ чанартай цаг гаргах, биечлэн үлгэрлэх нь хүүхдийн хөгжил, хүмүүжлийн үндэс гэдгийг бүү мартаарай.   

Хүүхдийн хадгаламжийн тал дээр Монголд хамгийн нэр хүндтэй нь ХасБанкны “Ирээдүйн саятан” хүүхдийн хадгаламж гэдгийг энд онцолъя. Хүүхдэд зориулсан Монголын анхны урт хугацаат хадгаламж болох “Ирээдүйн саятан” энэ жил 20 нас хүрч байгаа бөгөөд Монгол Улсын 0-18 насны 5 хүүхэд тутмын 1 нь уг хадгаламжийг эзэмшиж байна.

Нэгэнт хадгаламжаа үүсгэсэн бол дансны хуулгаа хамтдаа шалгаж, хэрхэн өсөж байгааг хүүхдэдээ харуулах нь зөв. Учир нь хадгаламж хүүхдийг зорилгоо тодорхойлох, төлөвлөхөд сургахаас гадна аюулгүй, бие даасан байдлыг мэдрүүлдэг. Жишээ нь, танай хүүхэд “Ирээдүйн саятан” хадгаламжтай болсноор хэр их хуримтлал үүсгэхийг тооцож үзэцгээе. 

Энэ ташрамд дурдахад, Монгол Улсад хадгаламжийн хэмжээнээс үл хамааран бүх хадгаламж эзэмшигчид хадгаламжийн хүүгийн орлогоосоо 10 хувийн татвар төлдөг. Мөн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламж даатгалтай байдаг тул аливаа эрсдэлээс бүрэн хамгаалагдсан гэсэн үг юм. 

Хүүхдийнхээ ирээдүйг баталгаажуулах нь

(16-18 нас)

Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйд зориулж тууштайгаар хурааж, хуримтлуулдаг хэрнээ мөнгөний талаар хүүхэдтэйгээ тэр бүр ярилцдаггүй. Энэ нь тэднийг насанд хүрсэн хойноо мөнгө олох, хадгалах, үржүүлэх итгэлгүй, туршлагагүй нэгэн болгох эрсдэлтэй. Эцэг эхийн хувьд та өөрийн туршлага, гэр бүлийнхээ санхүүгийн хэтийн төлөв, цаашлаад санхүүгийн алдаа, амжилтынхаа талаар хүүхэдтэйгээ аль болох илэн далангүй, нээлттэй ярилцах нь чухал. Ялангуяа өсвөр насанд хүрмэгц нь тэдэнтэй цаашдын ирээдүй, эзэмшихийг хүсэж буй мэргэжил, элсэхийг хүсэж буй их сургуулийнх нь талаар нухацтай ярилцаж, түүнд шаардагдах санхүүгийн суурийг хэрхэн бүрдүүлж байгаагаа хуваалцаарай. Тухайлбал, 

  • Их сургуулийн 4 жилийн сургалтын төлбөр
  • Жолооны дамжаанд суралцах, анхны машинаа худалдаж авах 
  • Гэр бүл зохиож, орон сууц худалдан авах гэх мэт хувь хүний амьдралд тохиох томоохон үйл явдлуудад бэлтгэлтэй байх нь хүүхдийнхээ ирээдүйг баталгаажуулах суурь юм. 

Эдгээрийг мэдсэнээр хүүхэд ирээдүйдээ илүү итгэлтэй байж, том, жижиг санхүүгийн шийдвэр гаргахдаа хариуцлагатай ханддаг нэгэн болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
17 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
18 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.