Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сэтгэлийн түгшүүр дарамтыг үгүй хийх өдөр тутмын 9 эерэг дадал


Өдөр тутам юунаас ч юм шалтгаалан сэтгэл түгшиж, дарамт, стресс, уур уцаар, бухимдал ядаргааг мэдэрдэг үү? Тэгвэл өдөр тутмын дараах энгийн хялбархан дадлуудыг хэрэгжүүлээрэй. Эрүүл сэтгэл зүй гэдэг яг л эрүүл бие шиг чухал юм шүү.

#1 Өдрийн цагаар 30-90 минут дугхийх

Хүүхдүүд л дугхийх хэрэгтэй гэж боддог уу? Бүх насныхан өдрийн цагаар 30-90 минут дугхийх нь үр бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна санаа сэтгэлийг саруултгах болно. 

#2 Хайртай хүнээ тэврэх

Судалгаагаар хайртай хүнээ өдөр бүр тэвэрдэг хүн сэтгэл гутралд өртөх магадлал багасдаг аж. Тэврэлдэхэд сэтгэл тайтгарч, зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл ч буурах болно. 

#3 Гартаа мөс атгах

Гартаа хүйтэн мөс атгах нь сэтгэл түгшүүрийг арилгах сонирхолтой арга юм. Мөс атгах нь богино хугацаанд хүйтэнд анхаарал татан, бага багаар сэтгэлийн түгшүүрийг багасгадаг аж. 

#4 Өдөр бүр 10 минут алхах

Өдөрт 10 минут салхилан алхах нь 45 минутын дасгал хийсэнтэй адил сэтгэлийн түгшүүрийг намжаан, сэтгэл санааг өргөх ид шидтэй юм. 

#5 Инээмсэглэх

Инээмсэглэх үед хүний бие аз жаргалтай мэдрэмжээр цэнэглэгддэг. Тиймээс боломж л гарвал инээмсэглэж байгаарай. 

#6 Өглөө ороо хураах

Өглөө бүр босмогцоо ороо хураах нь сэтгэл санааг өргөн, үр бүтээлтэй мэдрэмж төрүүлэх болно.

#7 Унтахаасаа 30 минутын өмнө утаснаасаа холдох

Утсаа харсаар унтах нь биеийг бүрэн амрааж чадахгүй. Хангалттай хугацаанд унтаж амарсан ч тархи бүрэн амрахгүй тул унтахаасаа 30 минутын өмнө утсаа холдуулахаа мартуузай. 

#8 Ширээгээ цэгцлэх

Өдөрт 10 минут зарцуулан ширээгээ цэгцэлж байгаарай. Бяцхан ч хамаагүй цэгцтэй цэвэрхэн мэдрэмж сэтгэлийн түгшүүрийг намжаадаг юм шүү.

#9 Шувуудын жиргээг сонсох 

Өдөрт зургаахан минут л өглөөний шувуудын жиргээг сонсох нь сэтгэл санааг гайхалтай сэргэг сэрээх болно.

Хамгийн их уншилттай
1
2022.11.07
Дуучин Seryoja бүсгүйчүүдийн зүрхийг булааж, эрчүүдийг "бухимдуулж" буйг батлах 20 пост
2
2022.11.24
Онлайнаар танилцсан залуутайгаа уулзахаар яваад эд эрхтний наймааны хохирогч болжээ
3
2022.11.23
Аргентины хөгжөөн дэмжигчдийн "өр эмтлэм" 20 пост
холбоотой мэдээ
1
14 минутын өмнө
Хүн бүрийн мэдэх 9 төрлийн үзэгч + Та аль нь вэ?
2
3 цагийн өмнө
TIME сэтгүүл BLACKPINK хамтлагийг оны онцлох артистаар нэрлэжээ
3
Өчигдөр
Жагсаалын үеэр олны сэтгэлийг хөдөлгөсөн 10 үйл явдал
санал болгох
1
3 цагийн өмнө
TIME сэтгүүл BLACKPINK хамтлагийг оны онцлох артистаар нэрлэжээ
2
Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлтэй холбоотой хүмүүсийн бичсэн 17 пост
3
Өчигдөр
Хорватад хожигдсоны дараа Японы хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийг цэвэрлэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.