Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хятадад ковидтой тэмцэх бодлогыг эсэргүүцсэн жагсаал эрчимжиж байна


Цар тахалтай тэмцэх засгийн газрын хатуу бодлогыг эсэргүүцсэн жагсаал БНХАУ-ын өнцөг булан бүрд идэвхжиж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Хятадын томоохон хотууд болох Бээжин, Шанхайгаас гадна их сургуулийн кампусуудад олныг хамарсан жагсаал өрнөлөө. 

Цинхуа их сургуульд болсон жагсаал

Хэдэн долоо хоногийн турш сургуулийнхаа кампусыг орхих эрхгүй байгаа Бээжингийн Цинхуа их сургуулийн оюутнууд өчигдөр (ням гарагт) сургуулийнхаа гадна цугларч, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тэд "Ардчилал, хууль дээдлэх ёс" хэмээн хашхирч байсан бол Чэнду хотод болсон жагсаалд оролцогчид "Бид эрх чөлөөг, ардчиллыг хүсэж байна" гэжээ. 

Бээжин их сургуулийн кампус дахь хамгаалалтын ажилтан "Тэг ковид" бодлогыг эсэргүүцсэн лоозонг халхавчлахыг оролдож буй нь.

Бямба гарагт Шанхай хотод болсон эсэргүүцлийн үеэр Коммунист нам, удирдагч Ши Жинпинийг огцрохыг шаардсан байна. Тэдний олонх нь 20 орчим насны залуучууд байсан гэж Нью-Йорк Таймс мэдээлжээ.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Шинжааны өөртөө засах мужийн төв Өрөмч хотын орон сууцанд гарсан гал түймрийн улмаас 10 хүн амиа алдаж, есөн хүн шархадсан юм. Иргэд түймэр гарсан барилгыг орхиж, гал сөнөөгчид аврах ажиллагаа явуулахад ковидын хязгаарлалт саад болсон хэмээн олон нийт үзэж байгаа юм. Харин Хятадын засгийн газар уг мэдэгдлийг няцаажээ. 

Нанжин хотын Харилцаа холбооны их сургуулийн оюутнууд Шинжаанд гарсан түймэрт амь үрэгдэгсдэд эмгэнэл илэрхийлэн жагсчээ.

БНХАУ ковидын тархалт эхэлснээс хойш буюу гурван жил орчим “Тэг ковид” бодлогыг баримталж байгаа билээ. Хятадын иргэд хязгаарлалт, хөл хориог тэвчээртэй мөрдөж ирсэн ч дэлхий нийт илүү үр дүнтэй вакцин гарган авч, хэвийн амьдралдаа орохтой зэрэгцэн тэвчээр нь алдарч, ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж эхлээд байна. 

Эх сурвалж: The New York Times, CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.