Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ганцаардсан, уймарсан, яахаа мэдэхгүй үедээ бодолцох 12 асуулт


Хүн бүрт ганцаардан гуниглаж, яахаа мэдэхгүй эргэлзэн тээнэгэлзэх үе тохиодог. Харин ийм "эмзэг" үедээ сэтгэл санаагаа ойлгож, дэмжин тэтгэх нь хамгийн зөв алхам юм. Хэрвээ та яг одоо ганцаардаж, хэнийг ч юм үгүйлж, амьдралдаа ямар шийдвэр гаргахаа, магадгүй юу хийхээ ч мэдэхгүй байгаа бол доорх асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй. 

1. Яг ямар мэдрэмж төрж буйгаа хүлээн зөвшөөрөх

Ганцаардаж байна уу? Уйтгарлаж байна уу? Эсвэл ямар нэгэн зүйлээс болж айж түгшиж буй эсэхээ магадлаж, өөрт төрж буй мэдрэмжээ тодорхойлох гээд үзээрэй. Уурласан бол юунаас болж уурласан, ганцаардсан бол ямар шалтгаантайг тунгаагаарай. Мэдрэмжээ хүлээн зөвшөөрч, "тултал" нь мэдрэх нь тайтгарч, ухаалаг шийдэл олох эхний алхам юм.

2. Сэтгэл тавгүйтэх нь сэтгэл гутрал биш 

Танд төрж буй тавгүй мэдрэмж хэр удаан, ямар давтамжтай төрж буйг бодоод үзээрэй. Сэтгэлээр унах нь сэтгэл гутралын нэгэн шинж боловч хүнд өдөр тутам илэрдэг мэдрэмжүүдийн л нэг гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй. 

3. Ганцаардах нь ганцаараа байхаас шалтгаалахгүй бөгөөд олны дунд ч ганцаардаж болно

Олон хүн ганцаардах мэдрэмжийг уйтгар гуниг, ганцаараа байхтай холбон боддог. Гэтэл сэтгэл зүрхээрээ бусадтай холбогдож, мэдрэмжээ гадагшлуулж чадахгүй үедээ хүн хамгийн ихээр ганцаарддаг. Тиймээс бусадтай болон өөртэйгөө "чанартай" харилцаж, үнэхээр өөрийнхөөрөө байж чадаж буй эсэхээ бодоод үзээрэй. 

4. Амьдралын чухал өөрчлөлтийн үед ганцаардах нь хэвийн үзэгдэл

Сургуулиа төгсөх, өөр газар руу нүүх, хөл хорионд орох, ажлаа солих гэхчлэн амьдралын томоохон өөрчлөлтүүдэд хүн бүр өөрийн эрхгүй ганцаарддаг. Шинэ орчинд дасан зохицох нь хүнээс багагүй хүчин чармайлт шаарддаг тул удахгүй дасна гэдэгт итгэж тайван байгаарай. 

5. Ганцаардал биед сөргөөр нөлөөлдөг тул тоохгүй өнгөрч болохгүй

500 мянга гаруй хүмүүст явуулсан судалгаагаар удаан хугацаанд ганцаардаж, сэтгэлээр унах нь хүний зүрхний үйл ажиллагаанд нөлөөлж, дархлааг муутгадаг болохыг тогтоожээ. Тиймээс өөрийн мэдрэмжээ ойлгож, эдгээх, шууд л өөрчлөх гэж хүчлэлгүй бага багаар амар амгаланг мэдрэхийг хичээгээрэй. 

6. Өмнө нь ямар байсныг бодолцох

Яг одооны нөхцөл байдал ямар байгаа, сэтгэлээр унаагүй үеэс юугаараа ялгаатай байгааг бодоод үзээрэй. Орчин солигдсон, найзуудтайгаа холбогдохоо больсон, муудсан, хөл хорионд орсон гээд шалтгаан гаргах гээд үз. Тэгээд та үүний төлөө юу хийж чадах, чадахгүйг жагсаан бичээд өөрийн зүгээс чадах зүйлээ өөрчлөөд үзээрэй.

7. Сайн найзтай болох угаасаа хэцүү... 

Сэтгэл дэх бүх зүйлээ хуваалцдаг сайн найз хэн бүхэнд хэрэгтэй. Гэхдээ бусадтай нөхөрлөж, сайн найз болох тийм ч амаргүй гэдгийг ойлгоорой. Та ганцаараа биш. 2018 онд явуулсан судалгаагаар бие биедээ таалагдахуйц хоёр хүн 50 цагийг хамт өнгөрүүлсний дараа нэгнээ "энгийн найз" гэж, 200 цагийг хамт өнгөрүүлсний дараа "сайн найз" гэж үздэг болохыг тогтоож байжээ. 

8. Өөртэйгөө ижил сонирхолтой хүмүүстэй холбоо тогтоох

Хийх дуртай зүйл, сонирхол ижил хүмүүстэй холбоо тогтоогоод үзээрэй. Шинэ найзтай болох хэцүү ч нэг л шинэ хүнтэй танилцаж, ярилцахад амьдралыг үзэх үзэл бүхэлдээ ч өөрчлөгдөх боломжтой. Эхний алхмыг хийж, тэднийг таних гээд үзээрэй. 

9. Гэхдээ шинэ найзууд таны хувьд чухал, нандин хүмүүсийг орлож чадахгүйг хүлээн зөвшөөрөх

Шинэ найзууд, хүрээлэлтэй болсон ч хуучны найз, амьдралын тань чухал мөчүүдэд хамт байсан найз нөхрийг тань орлож чадахгүй. Тиймээс өнгөрсөнд дурсамж үлдээсэн эрхэм найзууддаа хүндэтгэлтэй хандаарай. Найзуудтайгаа нээлттэй ярилцах нь хэн хэнд нь тустай юм шүү. 

10. Үнэхээр "нандин" харилцаа тогтоож чадаж буй эсэхээ магадлах

Та хамгийн сайн найзынхаа дэргэд 100 хувь өөрийнхөөрөө байж чаддаг уу? Гэр бүлдээ өөрийгөө ойлгуулж, илэрхийлдэг үү? Сэтгэлээ нээж, ойлгуулж чадахгүй үедээ бид хамгийн их ганцаарддаг. Тиймээс одоо байгаа харилцаандаа сэтгэл хангалуун байгаа эсэхээ бодоод үз. Илүү дотно харилцахыг хүссэн гэр бүлийн гишүүн, найзууддаа хандан эхний алхмыг зориглон хийгээрэй. 

11. Сошиал ертөнц танд хэрхэн нөлөөлдгийг бодолцож, зай авах

Зөвхөн фэйсбүүкийн цаанаас харилцдаг найз танд бий юү? Түүний зургууд, сошиал төрх танд таалагддаг ч үнэхээр таны сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж буй эсэхийг бодоод үз. Сошиал сүлжээнээс болж бусадтай өөрийгөө харьцуулж, голж, ганцаарддаг бол зай авахад л болох биш гэж үү? 

12. Ганцаардсан үеийнхээ идэх, унтах, дасгалжих дадлыг анзаарах

Сэтгэлээр унасан үедээ бид энгийн үеийн амьдралын хэв маягаа алдчихдаг. Хэт их эсвэл бага идэж, нойргүй хонож, хангалттай дасгал хийж чаддаггүй. Тиймээс сэтгэлээр унасан ч энгийн үеийн амьдралын хэвшлээ хэвээр хадгалах нь физиологийн талаасаа эрүүлжихэд чухал нөлөөтэй. Эрүүл биед саруул ухаан гэдэг шүү дээ. 

Illustrations: Brain Rea

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
"Anger management" буюу уур уцаараа удирдах 6 арга
2
7 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Өчигдөр
Нарциссист хүнийг таних 10 шинж
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.