Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Be брэнд "Азтай савар" ТББ-тай хамтран "Be loves paws" төслийг хэрэгжүүлэхээр боллоо


Зургийн тайлбар: "Азтай савар" группийн идэвхтэй гишүүдийн нэг Б.Алтаншагай Penny-ийг (цагаан) Эрдэнэт хотоос үрчилж авчээ. Тэр эзэнгүй хашаанд уяатай, олон зулзагануудын хамт анх олдож байжээ. Биед нь шивээ зоогдож, хоол тэжээлийн дутагдалд орон эцэж турсан Penny аврагдсанаар эзэнтэйгээ учирч, одоо аз жаргалтай амьдарч байна. Dusty (хар) мөн л гудамжнаас олдсон бөгөөд Б.Алтаншагай түүнийг эзнээ олох хүртэл түр харж байгаа аж.   


2023 онд "Азтай савар" ТББ-ын 10 жилийн ой тохиож байна. Эзэнгүй муур, нохдыг авран хамгаалах, амьтантай зүй бусаар харьцах, хараа хяналтгүй хаяхын эсрэг тэмцэж, хариуцлагатай эздийг төлөвшүүлэхэд боловсрол олгох, мэдээлэл түгээх зэрэг олон чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж буй тус хамт олон 10 жилийнхээ ойг тохиолдуулан олон нийтэд чиглэсэн томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа аж. Тэдгээрийн нэг нь Be брэндтэй хамтран хэрэгжүүлэхээр болсон "Be loves paws" төсөл юм. "Азтай савар" (Азтай савар амьтанд хайртай залуус) ТББ-ын үйл ажиллагаа болон "Be loves paws" төслийн талаар тус ТББ-ыг анхлан үүсгэн байгуулагчдын нэг, ТУЗ-ын гишүүн Ц.Болормаа, сайн дурын ажилтан Б.Булгантамир, Be брэндийн менежер Б.Тэмүүжин нартай цөөн хором ярилцлаа.

Б.Тэмүүжин: Be брэнд залуусыг оролцоог дэмжихийг хүсэж байна

Be брэндийн менежер Б.Тэмүүжин, "Азтай савар" ТББ-ын сайн дурын ажилтан Б.Булгантамир нар

Be брэндийн менежер Б.Тэмүүжин: “Be брэнд хэрэглэгчдээ ойлгож, хүсэл сонирхлыг нь харгалзаж чадаж байна уу гэдгийг мэдэхийн тулд бүтэн жил дамнасан том судалгаа хийсэн. Уг судалгааны үр дүнгээс харахад орчин үеийн залуус байгаль орчиндоо анхаарал хандуулдаг, амьтдад их хайртай хэдий ч энэ бүхэнд яаж хувь нэмрээ оруулахаа төдийлөн мэдэхгүй байгаа нь ажиглагдсан л даа. Тиймээс Be брэнд залуучуудын оролцоог дэмжих, амьтдын эрхийг хамгаалж, байгаль орчиндоо ээлтэй амьдрахад хэрхэн хувь нэмрээ оруулж болох тухай хэрэгцээт мэдээллийг түгээхийг хүссэн. Мөн энэ чиглэлээр хамгийн тогтвортой, тууштай ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагуудын нэг нь “Азтай савар” учраас хамтран ажиллахаар шийдсэн. Брэндүүд гоё ганган реклам хийгээд хэрэглэгчдийг татах нь чухал биш болсон. Аль болох хэрэглэгчдийнхээ дунд орж, тэдэнтэйгээ хамт алхаж байж амжилттай байдаг. Be брэндийн өнгө төрх, үйл ажиллагааг Z үеийн залуус өөрсдөө тодорхойлдог учраас яг л энэ зарчмаар ажиллахыг хүсдэг” гэлээ.

"Азтай савар" (Азтай савар амьтанд хайртай залуус) ТББ-ын сайн дурын ажилтан Б.Булгантамир: "Бидний үйл ажиллагааг дэмждэг компани, хувь хүмүүс олон бий. Be брэнд тэдний нэг болсонд баяртай байна. Хамтын ажиллагааны хүрээнд бид 2023 оны эхний улиралд “Be loves paws” кампанит ажлыг хэрэгжүүлэхээр болсон. Кампанит ажил нь гэрийн тэжээвэр амьтны тухай ойлголт, мэдээллийг олон нийтэд хүргэх, мөн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болсноор хүн хийгээд хүрээлэн буй орчинд ямар ач холбогдолтойг сурталчлан таниулах зорилготой.

Энэ хүрээнд бид:  

  • Сошиал уралдаан зарлаж нохой, муураа аварч, гэр бүлийн гишүүнээ болгосон түүхээ хуваалцсан хүмүүсээс санамсаргүй байдлаар гурван хүнийг шалгаруулж, тэднийг азтай савруудтай нь хамт шагнах,

  • “Азтай савар амьтанд хайртай залуус ТББ" группийн хамгийн идэвхтэй гишүүнийг тодруулж, урамшуулах,

  • Иргэдэд зориулсан мэдлэгжүүлэх цуврал контентуудыг бэлтгэн хүргэхээр ажиллаж байна. 

Түүнчлэн Be брэндээс спэй, заслагад зориулж хандив өгч байгаа төдийгүй дундын мерч бүтээгдэхүүн гаргах зэрэг бүтээлч ажлуудыг төлөвлөж байна" гэв.

Ц.Болормаа: Амьтанд хайртай залуус хүсэл зоригоороо нэгдэн цаг заваа зориулж хуулийн төслийг боловсруулсанд бахархаж байна


"Азтай савар" ТББ-ын ТУЗ-ын гишүүн Ц.Болормаа "2013 онд анх үйл ажиллагаагаа эхэлж байхад Монгол Улсад гэрийн тэжээвэр амьтдын нөхцөл байдал маш хүнд байсан. Иргэд муур, нохой их тэжээдэг хэрнээ үржил хаах буюу спэй, заслагын талаар ямар ч мэдлэг, мэдээлэлгүй байлаа. Тиймээс бид 2014 оноос спэй, заслага гэж юу болох талаар хүмүүст танилцуулж эхэлсэн. Үйл ажиллагаагаа гэр хорооллоос эхэлж, спэй, заслагын талаар тайлбарласан хуудсуудыг худаг дээр наан үржил хаах мэс ажилбарыг үнэгүй хийж өгдөг байлаа. Гэхдээ үүнийг бид хийхээс илүүтэй улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохицуулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Нийслэлийн захиргаанд хандан спэй, заслагын тухай танилцуулан удаа дараа санал тавьсны хүчинд 2017 оноос эхлэн нийслэлээс спэй, заслагыг дүүрэг болгонд тодорхой тоогоор үнэ төлбөргүй хийдэг болсон.

Хүүхэд, хүнийхээ эрхийг хамгаалж чадахгүй байж юун амьтдын эрх вэ гэж хүмүүс шүүмжилдэг. Гэтэл энэ хуулийн төслийг анхааралтай уншаад үзвэл амьтан тэжээдэггүй иргэд ялангуяа хүүхдүүдийг, цаашлаад байгаль орчныг хамгаалахад чиглэсэн гэдгийг ойлгоно.

Гэвч гэрийн тэжээвэр амьтныг тойрсон асуудал ганц үржил хаахаар хязгаарлагдахгүй. Амьтан тэжээдэг болон тэжээдэггүй иргэдийн хоорондын харилцааны асуудал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс хуулийн төсөл санаачилъя шийдсэн. Ингээд хууль эрхзүйн чиглэлээр ажилладаг залуус баг болж, 2021-2022 онд хуулийн төсөл дээр ажиллан өнгөрсөн есдүгээр сард УИХ-д өргөн барьсан. Энэ бол иргэд санаачилгаараа хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсан анхны тохиолдол юм. Амьтанд хайртай залуус хүсэл зоригоороо нэгдэн цаг заваа зориулж хуулийн төслийг боловсруулсанд маш их бахархаж байна.


Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг ярихаар иргэд хүүхэд, хүнийхээ эрхийг хамгаалж чадахгүй байж юун амьтдын эрх вэ гэж шүүмжилдэг. Гэтэл энэ хуулийн төслийг анхааралтай уншаад үзвэл амьтан тэжээдэггүй иргэд ялангуяа хүүхэд, цаашлаад байгаль орчныг хамгаалахад чиглэсэн гэдгийг ойлгоно.

Монгол Улс буудлага хийдэг болоод 100 жил болж байна, өдгөө жилд нохой буудлагад зориулж төсвөөс 1.2 тэрбум төгрөг зарцуулж байгаа ч золбин амьтдын асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна шүү дээ. Энэ бол иргэдийн халааснаас гарч буй татварын мөнгө. Иймд амьтан тэжээж буй иргэдийг мэдлэгтэй, хариуцлагатай болгох нь энэ хуулийн гол зорилго юм. Иргэд амьтдынхаа вакцин, туулгыг тогтмол хийлгэдэг, үржлийг нь хаалгадаг болгочихвол хөрсний бохирдол гэх мэт байгаль орчны асуудал буурахаас гадна амьтнаас хүнд халддаг халдварт өвчин буурах юм. Туулга хийлгээгүй тэжээвэр амьтантай шууд харилцаа үүсгэснээр бэтэг өвчин хүнд халддаг бөгөөд бага насны хүүхэд халдвар авах эрсдэл хамгийн өндөр байдаг. Түүнчлэн золбин нохдын тоо буурснаар нохойд хазуулж, бэртэж буй иргэдийн тоо ч багасна. Судалгаанаас үзэхэд 8-15 насны хүүхдүүд нохойд хамгийн их хазуулж байна.


“Азтай савар” ТББ энэ хугацаанд фэйсбүүк пэйж, групп, инстаграмд олон дагагчтай болж, хүмүүс ч мэддэг болсон. Үүн дээрээ үндэслээд бид жил бүр сайн дурын ажил хийх хүсэлтэй залуусыг бүртгэж, энэ чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна. Эхний жил бүртгэл явуулахад 7000 орчим хүн сайн дурын ажил хийхээр хүсэлтээ ирүүлж байсан. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. 2013 онд үйл ажиллагаагаа эхлэхэд дөрөв, тавхан хүн үйл ажиллагаанд нь оролцдог байсан бол одоо тогтмол 50-60 сайн дурын ажилтан өөр өөрсдийн чадах зүйлээрээ дамжуулан бидний үйл ажиллагаанд тусалж байна. 

2023 онд манай ТББ-ын 10 жилийн ой тохиох гэж байна. Энэ хүрээнд бид олон үйл үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүрэн холбооны тэргүүлэгч Мобиком корпороцийн Be брэндээс хамтарч ажиллах санал тавьсанд бид тун их баярлаж байгаа" гэсэн юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.