Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2023 оныг угтан БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хэлсэн онцлох 10 ҮГ


2023 оныг угтан БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хэлсэн үгийг  "China Media Group" эх сурвалжийн дагуу товчлон хүргэж байна. Тэрээр "2023 онд хаяанд ирлээ. Та бүхэндээ шинэ оны хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөн Бээжингээс мэндчилж байна" хэмээн үгээ эхэлсэн юм. 

2022 онд бид БНХАУ-ын Коммунист намын (ХКН) 20-р Их хурлыг амжилттай хуралдууллаа. Орчин үеийн социалист улс орныг бүх талаар цогцлон байгуулж, Хятадын орчин үеийн замналаар үндэстний агуу их сэргэн мандалтыг ахиулах цогтой төлөвлөгөөг гарган, шинэ замд гарах цаг үеийн дуудлагыг бид сонордлоо. Хятад улс эдийн засгаараа дэлхийд 2-т бичигдсэн хэвээр байгаа бөгөөд бид цаг ирэх тусам хөгжин дэвшсээр байна. Ирэх бүтэн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн 120 их наяд юаниас давах төлөвтэй байна. 

Дэлхий нийтийг хамарсан хүнсний хямралаас үл харгалзан Хятад улс 19 дэх жилдээ арвин ургац хураан авч, Хятадын ард түмний хүнсний хангамжийг улам хүчирхэгжүүлэн зузаатгалаа. 

Одоо ч хүнд сорилт хэвээр байгаа Ковидын хариу арга хэмжээний шинэ үе шат эхэллээ. Тэсвэр тэвчээр, эв нэгдэлтэй байх нь ялалт гэсэн үг тул давж гарахын тулд хүн нэг дүр нэмэлт хүчин чармайлт гаргацгаая.

Өнөөгийн Хятад орон Бээжингийн өвлийн олимп, паралимпын наадмыг амжилттай зохион байгуулсан мөрөөдлийн улс болжээ.Энэ онд Шэньжөү-13, Шэньжөү-14, Шэньжөү-15 сансарт амжилттай хөөрлөө. Хятадын сансрын станц энэ онд бүрэн дуусч, Хятадын гурав дахь нисэх онгоц тээгч Фүжиан хөлөг хөөрлөө. Хятадын анхны том зорчигч тээврийн онгоц болох C919-ийг ч амжилттай нийлүүлж, Байхэтаны усан цахилгаан станц бүрэн ашиглалтад орлоо. 

Хятадын чөлөөт худалдааны бүс, Хайнань чөлөөт худалдааны боомт эрчимтэй хөгжиж, эрэг орчмын бүс нутгуудад инноваци эрчимтэй хөгжиж, төв болон баруун бүс нутагт бүтээн байгуулалт эрчимжлээ.

"Нэг улс, хоёр систем"-ийг тууштай хэрэгжүүлснээр Хон Конг, Макао урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хангалаа. Цаашдаа Хятад улс шаргуу хөдөлмөрөөр гайхамшгийг бүтээдэг орон болохоо харуулна. Хятадын нэрт яруу найрагч Су Шигийн "Хамгийн хүнд үед цэнэгээ хурааж, хамгийн холыг онил" хэмээх үг бий. 

Хятад бол том улс. Нэг асуудалд өөр өөр хүмүүс өөр өөр байдлаар санаагаа чилээн, өөр өөр үзэл бодолтой байх нь зүйн хэрэг. Хамаг чухаг нь бид харилцаа холбоогоо тогтоож, зөвлөлдөх замаар зөвшилцлийг бий болгох явдал юм. 1 тэрбум 400 сая хятад хүн нэг зүрх сэтгэл, нэг оюунаар ажиллаж, эв нэгдэлтэй байхад бидэнд саад болох бэрхшээл үгүй. 

Ирж буй жил Хятад улс залуус хойч үеэсээ өндөр хүлээлттэй байна. Залуус эх орноо хайрлаж, ажил хэрэгч хүмүүжлийг төлөвшүүлэн, залуу насны цог жавхланг эрхэмлэхийн тулд залуу насандаа эрч хүчтэй бүрэн дүүрэн амьдрах ёстой.

Яг энэ мөчид завгүй ажиллаж байгаа олон хүмүүст би мэндчилгээ дэвшүүлье! Бид шинэ жилээ угтах гэж байна. 2023 оны анхны нарны туяаг гэрэлт ирээдүйн сайн сайхныг хүсэн угтацгаая. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
11 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN 2023.01.03 197.211.53.62

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0 Хариулах