MONADD | 'Spotify', 'Apple music'-т хамгийн олон хүн сонссон монгол дуу, уран бүтээлчид
Яг одоо ямар хөгжим хамгийн олон чихэвчин цаана эгшиглэн, ямар дуу "playlist" бүрт хадгалагдан, ямар дууг бид удаа дараа сонсож байна вэ? Монголын шинэ шилдэг уран бүтээлчдийг нэгтгэсэн MONADD дистрибьюторийн хөгжмийн платформуудад тэргүүлж, залуусыг байлдан дагуулж буй "хамгийн хамгийн" уран бүтээлчид, тэдний хамгийн олон хүн сонссон уран бүтээлүүдээс харцгаая.
2022 оны онцлох 10 артист
2022 онд Apple Music, Spotify хөгжмийн платформуудад дараах 10 артистын дуу хөгжим хамгийн олон удаа тоглогдон, монгол сонсогчдын хүртээл болжээ. Vandebo хамтлагийн дуунуудыг давхардсан тоогоор 2.6 сая хүн сонссон бол Ginjin, ThunderZ нар багахан зөрүүтэйгээр удаалжээ.
Spotify-д хамгийн эрэлттэй байсан 100 монгол дуу
MONADD лабелийн уран бүтээлчдийн Spotify платформын шилдэг 100 дууг яг одоо шууд сонсоорой.
Apple Music-т хамгийн эрэлттэй байсан 100 монгол дуу
Хамгийн их хандалттай 10 монгол дуу
2022 онд Apple Music, Spotify платформуудад дараах 10 дуу нийт хандалтаараа тэргүүлжээ. (Youtube болон бусад платформын хандалтыг тооцоогүй болно)
#1 Vande - MArt
Хандалт: 229599
#2 NENE - Chas Tas
Хандалт: 217830
#3 The C - Efil
Хандалт: 208137
#4 Lil Thug E - Big Life
Хандалт: 193892
#5 Man on the Moon - Uuriinhuuruu
Хандалт: 187071
#6 Ginjin and Mrs M - Boroo
Хандалт: 183335
#7 Vandebo featuring Anir - Chinii Nudeer
Хандалт: 180180
#8 Vandebo and Anir - Haru Haru
Хандалт: 178713
#9 ThunderZ featuring Hishigdalai - Gerelt Hot
Хандалт: 168310
#10 Lil Thug E - Одоо
Хандалт: 161752
2023 онд онцлон сонсох 5 уран бүтээлч
MONADD лабелийн дараах 5 уран бүтээлч энэ онд "гал гаргах" учир дуу бүрийг нь алдалгүй сонсон, яг одооноос нэрийг нь сайтар тогтоогоод аваарай. Уран бүтээлч тус бүрийн хамгийн шинэхэн бөгөөд шилдэг бүтээлийг хүргэе.
SHUWU
Twinpearly
BUGAN
Karmantic
Kenn
baldanpurev 2023.01.06 202.126.89.178
https://youtu.be/VBI7HwsZpiM
2 0 Хариулах