Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Жүдо бөхийн Улсын АШТ-ий үеэр өрнөсөн онцлох ДОЛООН үйл явдал


Энэ сарын 14-д эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2023 оны Улсын АШТ өнөөдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд 283 тамирчин оролцсон юм. Бид жүдо бөхийн Улсын АШТ-ий үеэр өрнөсөн онцлох үйл явдлуудыг хуваалцаж байна.


#1 Хүндлэл  

МУГТ, Хөдөлмөрийн баатар Хашбаатарын Цагаанбаатар сүүлчийн тэмцээндээ зодоглож, их спортоос албан ёсоор зодог тайллаа. Монголын жүдочдоос анхлан ДАШТ-д түрүүлж, 2004 оны Афины олимпоос эх орондоо медальтай ирсэн цорын ганц тамирчин билээ, тэр. Мөн олимп, дэлхийн хос медальтай 19 Монгол тамирчны нэг. Тэрээр жүдо бөхийн насанд хүрэгчдийн Улсын АШТ-д 11 удаа түрүүлж байв. Түүнчлэн жүдо бөхийн олон улсын тэмцээний дөрвөн өөр жинд медаль авсан гээд дурдвал хэдэн хуудас дамнан үргэлжлэх арвин амжилтыг замналдаа бүтээжээ, Х.Цагаанбаатар аварга.


#2 Хурдан эдгээрэй, аварга аа  

Түрүүлэх магадлал өндөр тамирчдаас 2022 оны ДАШТ-ий алтан медальт Ц.Цогтбаатар, хүрэл медальт Л.Энхрийлэн нар бэртлийн улмаас Улсын АШТ-ийг өнжив. 

Сүүлийн хоёр жилд дараалсан олон амжилт гаргасан нь түүнийг энэ цаг үеийн анхаарлын төвд авчрав. Өнгөрсөн онд Токиогийн олимпоос хүрэл медаль хүртэж, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгуудад толгой дараалан түрүүллээ. Нэг жилд гурван Их дуулга шүү дээ. Зөвхөн энэ амжилт гэхэд л Монголд төдийгүй дэлхийд түүнээс өмнө нэг жүдочид нэгэн зэрэг ирээгүй тул тэр анхных нь болсон юм. Харин өнөө жил Парисын Их дуулгаас хүрэл, Улаанбаатарын Их дуулгаас мөнгөн медаль хүртэж, ДАШТ-д түрүүлсэн билээ. Тэр бол Монголын ард түмний итгэл найдвар Цэнд-Очирын Цогтбаатар. 

Гэлээ ч ДАШТ-ий өмнөх зургаадугаар сард түүнд эрүүл мэндийн ноцтой асуудал үүсэж, мэс засалд ороод байв. 2022 оны арванхоёрдугаар сард Токиогийн Их дуулгад барилдаж байхдаа өрсөлдөгч жүдочийн мэхнээс гарахаар хичээн хүчтэй дүлснээс хагас жилийн өмнөх хагалгааны зовуурь дахин сэдэрчээ. Түүний оролцохоор төлөвлөж байгаа хамгийн ойрын тэмцээн ирэх хоёрдугаар сарын 4, 5-ний өдрүүдэд болох Парисын Их дуулга ажээ.


#4 Дэвжээний гаднах онцлох дүрүүд 

Жүдо бөхийн Улсын АШТ-ий үеэр олон нийтийн анхаарлыг татсан хэд хэдэн эрхмүүд хүрэлцэн иржээ. Нэгт, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга. Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга тэмцээн үзэх үеэрээ зураглаачийн хараанд өртөөд амжив. Жүдо бөхийн спортыг Монголд хөгжүүлэхэд түүний оролцоо их байсан билээ. Х.Баттулга өнгөрсөн сард АТГ-т мэдүүлэг өгснийхөө дараагаар БНСУ руу явсан юм. Энэ нь олон нийтийн дунд янз бүрийн хардлагыг төрүүлээд байв.

Хоёрт, Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг. 2021 он түүний амжилтын оргил жил байв. Ташкент, Тбилисийн Их дуулгад түрүүлж, олимп, дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнээр дутуу бүхэндээ ташраар нь хүрсэн билээ. Тэрээр энэ бүх амжилтынхаа дараагаар жүдо бөхөөс зодог тайлж, холимог тулааны спортод өөрийгөө сорих болсон.


#5 Нөхөрлөл   

Токиогийн олимпын дараа жүдо бөхийн 48 кг-ийн жинд томоохон өөрчлөлтүүд ороод буй. Дэлхийн чансааг тэргүүлж байсан Дарья Белодед жингээ сольж, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг болон Казахстан Улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг нар зодог тайлсан билээ. Энэхүү шинэ өрсөлдөөнд Монгол Улсыг төлөөлж буй хоёр тамирчин гэвэл, гарцаагүй Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар юм. Тэд Улсын АШТ-ий финалд гурав дах жилээ дараалан тунаж, Б.Баасанхүү давснаар Улсын аваргад хоёр жил дараалан түрүүлэв. Харин барилдааны дараагаар хоёул дотно тухлан, тэмцээн үзэж буй зураг жүдо сонирхогчдын хайрыг татжээ. Энэ зургаас та бүхэн дулаахан мэдрэмжтэй үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.


#5 Шинэ авьяастнуудад ээлтэй жин    

Өдгөө 24 настай Бишрэлтийн Хорлоодой Арабын Нэгдсэн Эмират улсын өмнөөс барилдахаар явсан. Сүүлийн гурван жил Улсын АШТ-д дараалан түрүүлсэн тэрээр өнгөрсөн оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртээд байв. Мөн сүүлийн гурван жилд Их дуулга ангиллын таван тэмцээнээс хүрэл медаль авсан юм.

Түүний эзгүйд 21 настай Л.Сосорбарам Улсын АШТ-ий 52 кг-ийн жинд түрүүлэв. Өсвөрийн шигшээ багийн авьяастан М.Нандин-Эрдэнэ мөнгө, Г.Ганцэцэг, Н.Баярмаа нар хүрэл медаль хүртжээ.


#6 Спортоос гадуур

+100 кг-ийн жинд Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр түрүүлж, олон улсын хэмжээний мастер О.Цэцэнцэнгэл мөнгө, Д.Цэрэнням, Л.Энхболд нар хүрэл медаль зүүлээ. Жүдо бөхийн тамирчид нарийн ёс жаяг, хүндлэлээр ялгардаг билээ. Гэтэл О.Цэцэнцэнгэлийн барилдааны дараагаар ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй шагнал гардуулах ёслолоос санаатайгаар хожимдсонд жүдо сонирхогчид дургүйцлээ илэрхийлэв.


#7 Дуулиан  

60 кг-д залуу мастер Б.Сүхбат дуулиан дэгдээв. Тэрбээр өнгөрсөн оны ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболдыг ялж, улмаар нэвтэрхий түрүүлэв.  Харин Э.Сумъяабазар мөнгө, З.Ёолк, Ж.Амарболд нар хүрэл медаль авч, Э.Ариунболд медиалаас мултарсан нь таамгаас зөрүүтэй үр дүн байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий Архангай аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойн барилдаанд түрүү...
2
1 цагийн өмнө
Л.Энхрийлэн жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
3
2 цагийн өмнө
Б.Хорлоодой жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.01.18 192.82.84.11

Цагаанбаатар одоо хэд ч зодог тайлдаг юм бэ, ирэх жил дахиад зодог тайлж байх юм биш биз

1 Хариулах


Зочин 2023.01.16 192.82.70.7

2019 онд Сосорбарам түрүүлж байсан. Яаж 3 жил дарааллан түрүүлэх билээ

0 Хариулах