Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Netflix-ийн "Squid Game" бодит тэмцээн -3 хэмд болж, оролцогчид бэртсэн гэжээ


Өмнөд Солонгосын алдарт “Squid Game” цувралаас сэдэвлэн хийж буй бодит амьдрал дээрх тэмцээн Их Британид эхлээд байгаа билээ. Нийт 456 оролцогчтой, 4.56 сая ам.долларын шагналтай “Squid Game: The Challenge” нь 10 ангитай хийгдэж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс оролцогчдоо элсүүлсэн юм.

Оролцогчид буюу тоглогчид саяхан “Улаан гэрэл, ногоон гэрэл” гэх нэртэй тоглоомоор өрсөлдсөн ба зураг авалт -3 хэмийн хүйтэнд явагдсан байна.

Тоглогчид “The Sun”-д мэдээлэл өгөхдөө “Тэнд яг л дайны талбар шиг байсан. Хүмүүс бүр уйлж байсан” гэжээ.

“Улаан гэрэл, ногоон гэрэл” тоглоомд улаан гэрэл асвал хөдөлж болохгүй дүрэмтэй билээ. Тоглогчид ярилцлагынхаа үеэр “Хэн нэгэн эмнэлгийн тусламж гэж орилон, түүн дээр эмнэлгийн багийнхан яаравчлан очсон. Бид тэнд зураг авалтын турш 30 минут зогссон. Зарим хүмүүс тэр хүйтэнд тэсэхээ байж, сүүлдээ мөлхөж байсан. Ямар ч байсан нэг хүнийг дамнуурган дээр авч явсан” гэсэн байна.

“Улаан гэрэл, ногоон гэрэл” нь эхний даалгавар байсан ба 100 гаруй хүн хасагдсан гэж таамаглаж байгаа юм байна. Мөн Netflix-ийн зүгээс "Бид оролцогчдынхоо эрүүл мэнд, аюулгүй байдалд маш сайн анхаарч байгаа. Хүнд ноцтой бэртэл авсан тухай мэдээлэл худал" хэмээн мэдээлжээ.

Эх сурвалж: GAMINGbible

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
3 өдрийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.