Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ 7 хоногт болох онцлох эвентүүд: Жазз, үзэсгэлэн, "Холион бантан"


Өвлийн тогтуухан өдрүүд үргэлжилсээр... Хүйтний эрч биднийг гоё эвентэд очин, өвлийг "амьд" сэргэг өнгөрөөхийг зогсоож чадахгүй ээ. 

Цаг агаартаа тохируулан хувцаслахаа мартуузай   

ХӨГЖИМ

Khuslen Baasanbayar & His Brotherhood Band 

Хэзээ: 2 сарын 3, 4

Хаана: Fat Cat Jazz Club 

"Jazz Train" хамтлагийн гоцлол бөмбөрчин Б.Хүслэн бие даасан тоглолтоороо хувийн зохиолууд, орчин үеийн сонирхолтой бүтээлүүдийг хүргэх юм.

ҮЗЭСГЭЛЭН

Уран бүтээлч Т.Соёл-Эрдэнийн “Өчигдрийн өнгө” үзэсгэлэн

Хэзээ: 2 сарын 2-27 хүртэл 

Хаана: "Улаан гэр" бүтээлч орон зай

Уран бүтээлч Т.Соёл-Эрдэнийн “Өчигдрийн өнгө” анхны бие даасан үзэсгэлэн маргаашаас эхлэн дэлгэгдэх гэж байна.

ТОГЛОЛТ

"Сычуаны сайн хүн" гротеск драм

Хэзээ: 2 сарын 2-14 хүртэл 

Хаана: Улсын Драмын Эрдмийн театр

Германы сонгодог зохиолч Бертольт Брехтийн алдарт зохиолоос сэдэвлэсэн энэхүү жүжигт Дэлхийн 1-р дайнаас 2-р дайны хоорон дахь Хятад улсын аж байдлыг харуулах болно. 

"Winter melody" ардын урлаг, өв соёлын тоглолт 

Хэзээ: 2 сарын 3, 12-нд

Хаана: Ган зам палас 

Цагаан лавай чуулгын ардын урлаг, өв соёлын тоглолт долоо хоног бүрийн лхагва, баасан, ням гарагт тоглож байна. Үндэсний урлагийн үзүүлбэрүүд, ардын хөгжмийн хамтлаг, ардын бүжиг, бие биелэгээ, хөөмий, магтаал зэрэг цогц хөтөлбөрийг сонирхоорой. 

ЭВЕНТ 

"ХОЛИОН БАНТАН" at CUE+

Хэзээ: 2 сарын 3

Хаана: CUE+

Монголын анхны гэгдэх DJ нар нэг цаг тутам солигдон энэ баасан гарагт тоглох нь ээ. 

Hacknight VOL.21 - experience of switching to SERVERLESS

Хэзээ: 2 сарын 1

Хаана: Hub Innovation Center

Хэрхэн Google Cloud Platform дээр суурилсан scalable, аюулгүй шийдэл гаргах талаар илтгэгч Г.Золбообаяр өөрийн туршлагаас хуваалцах болно. 

Нээлттэй анхан шатны иогийн хичээл

Хэзээ: 2 сарын 3

Хаана: Millennium Plaza Hotel 

Иогт явахаар төлөвлөж байгаа бол  нэг удаа танилцуулга үнэ төлбөргүй хичээлд суугаад үзээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
6 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
7 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.