Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

185 га зам талбайн цас, мөсийг цэвэрлүүлжээ


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас энэ оны нэгдүгээр сарын 24-нөөс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “Халтиргаагүй орчин, хариуцлагатай байгууллага” уриалгыг өрнүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудаар нийслэлд 126, орон нутагт 59, нийт 185 га зам талбайн цас, мөсийг цэвэрлүүлж, иргэд эрүүл, аюулгүй зорчих орчныг бүрдүүлжээ.

Уг уриалгад нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудыг хамруулахын зэрэгцээ харьяа газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжийн алба хаагчид нэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төв, мэргэжил сургалтын үндэсний төв, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, эмнэлэг, сургууль зэрэг байгууллагын ойр орчмын нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаатай хэсэг, замын орц гарц, автомашины зогсоолын цас, мөсийг цэвэрлэсэнд иргэд, олон нийт талархаж байгаагаа илэрхийлжээ. 

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг нийслэл дэх Засаг даргын тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ерөнхий боловсролын сургууль, сум дүүрэг дэх Тохижилт үйлчилгээний газрууд, Зэвсэгт хүчний зарим анги нэгж, төрийн болон төрийн бус 280 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд уриалгад нэгдэн хамтран ажилласан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
3 өдрийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
3 өдрийн өмнө
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.