Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ш.Энхийн-Одын NBA-д тоглох мөрөөдөл нь улам ойртов уу?


Сагсан бөмбөгийн Dayton Flyers багийн хамгаалагч Майк Шаравжамц (Mike Sharavjamts) буюу Ш.Энхийн-Одын тухай нэгэн шинэхэн мэдээлэл шуугиан тарьж эхэллээ. Мэргэжлийн сагсан бөмбөгийн NBA (National Basketball Association)-ийн драфт буюу шинэ тоглогчийн сонгон шалгаруулалтад түүүний нэр орсон гэнэ. 

АНУ-ын Охайо мужийн Дэйтон хотын "Dayton Daily News" сайт дээр гарсан мэдээллээр Ш.Энхийн-Од нэг улирлын тоглолтын дараагаас Dayton Flyers багаас гарч NBA-ийн драфтад нэрээ өгөхөөр болсон гэнэ. 

ESPN сувгийн сэтгүүлч нэвтрүүлэгч Жонатан Гивонигийн мэдээлснээр "Майк Шаравжамц өөрийн мэргэжлийн боломжуудыг нээлттэй байлгаж, дараагийн алхмыг хийхэд бэлэн болсон байна. Тэрээр Rize Management компанийн Скотт Николстой гэрээ байгуулан гарын үсгээ зуржээ" хэмээсэн байна.

Ш.Энхийн-Од 2022 оны намраас Дэйтон хотын их сургуулийн багийн хамгаалагчаар тоглож, Atlantic-10-ийн рүүки буюу шинэ тоглогчдын шигшээд тоглож байсан билээ. Монголын сагсан бөмбөгийн ертөнцөд байгаагүй амжилтуудыг гаргаад буй түүний хувьд хүлээж бэлдэж буй хамгийн том үйл явдал болох NBA Draft энэ оны 6 сарын 22-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Сүмочид цалингаа голов
2
7 цагийн өмнө
Коул Палмер Премьер лигийн мэргэн буучаар тодрох боломжтой юу?
3
8 цагийн өмнө
Жүдо бөхийн Азийн АШТ-д Монголын 18 бөх зодоглоно
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.